УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар өнгөрсөн 6-р сард зам тээврийн осолд орж хүндээр гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Г.Занданшатарын бие сайжирч байгаа гэнэ.  

Түүнийг  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүдээ төлөөлөн  эргэсэн байна.  

Хэргийг эргэн сануулахад Г.Занданшатар АНУ-д Стэнфордийн их сургуульд цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд осолд болдог өдөр ажлаа тараад явж байсан  ажээ.  Гарцаар гарах үедээ хамт явж байсан хүнтэйгээ цагдаагаас зугтаж байсан машинд мөргүүлж бэртэл авсан юм.