Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан үндэсний шоуг MTUBE project-ийн хамт олон наймдугаар сарын 2-нд “ILoft Function House”-т амжилттай анх удаа зохиоэн байгуулсан. Тэгвэл өнөөдөр 22:00 цагаас “Үндэсний хэмнэлд нэгдэцгээе” уриатай “Хэмнэл2” парти дахин залуусын хүсэлтээр Чингисийн талбайн урд Хуучинаар Elit club “LUX” клубт болох гэж байна.

 

Энэ удаагийн “Хэмнэл2” партид электро хөгжимийн аянд морин хуур хөгжимөөр нээлтээ хийх ба  аса циркийн нуграач охид уран нугралтын үзүүлбэр үзүүлж хип хоп чиглэлээр дуулдаг RealBEAT хамтлаг өөрсдийн уран бүтээлээ үзүүлэх ба электро бүжгийн хэмнэлд бөмбөрийн хэмнэл тоглож, галын үзүүлбэр үзүүлж залуучуудыг доргиох юм байна. Харин үндэсний хөгжимөөр уран бүтээлээ туурвидаг  ДЖ Дөлөө, ДЖ Чинбаа нар оролцож өөрсдийн уран бүтээлээ ирсэн залууст хүргэх гэнэ. Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан тус шоунд та бүхнийг урьж байна.

 

Э.ТЭКҮ