УИХ-ын гишүүн О.Баасанхүүг  Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэхь хэсэг, Иргэний хуулийн 497, 511-р зүйл,  Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 11.1, Хүний эрхийн хорооны зөвлөмжийн 13.7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр  Дүүргийн иргэний хэргийн I шүүхэд иргэн Г.Сарангэрэл ханджээ.

Тодруулбал  Г.Сарангэрэлийг эрүүгийн хэрэгт шалгагдан гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад мэргэжлийн хар тамхичин, биеэ үнэлэгч, янхан мэтээр  ярьж сурталчилан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилж, өөрийн байр сууриа өсгөх арга хэрэгслийн нэг болгож ашигласан гэж үзэж байгаа юм.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тэрхүү мэдэгдлийн улмаас  “... энэ нөгөө янхан чинь явж байна...  Хөөе надтай унтах уу... хар тамхи авах уу?” гэх мэтээр сэтгэл санааны дарамтад оруулж, нийгэмд амьдрах аргагүй байдалд хүрсэн гэдгийг  Г.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьджээ. Тиймээс Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнээс нэр төр, алдар хүндийн  хохирол хэмээн 10 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа