Яагаав ээ нөгөө Аглуу, Ононтой хуримладаг
2014/08/24
Ойрын өдрүүдэд СТӨ хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь гэвэл, Монголын хошин урлагийн "Х ТҮЦ" Продакшны “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт тэнд өдөр бүр үзэгчдийг хуйлруулж буй гэнэ ээ. Бүтэн зуны турш амралт зугаалга, хөдөө гадаа гээд үзвэр үйлчилгээнээс хол байсан үзэгчид маань ёстой л цангасан юм шиг үзэж байх нь тэр.
-"Байна уу хошин шог үзэх үү, Яагаав ээ нөгөө Аглуу Ононтой хуримладаг" гэх нэг бүсгүйн яриа СТӨ-ний кассны үүдэнд чихнээ сонстов. "Х ТҮЦ" продакшны хувьд чадварлаг чансаалаг уран бүтээлийг үзэгчиддээ хүргэхийг зорьдог нь уран бүтээл бүрээс нь үнэртдэг.
“Амьдрал чиний төлөө” тоглолтыг үзсэн миний хувьд үүнийгээ ёстой л батлах шиг боллоо гэж санагдсан. Мөн дээрээс нь нэгэн цагт жүжигчин Ононгийн “Х ТҮЦ бол урлагт хайртай авьяастай залуусын өдлөөд нисэх үүр нь юмаа” гэж хэлж байсан санаанд орлоо. Нээрээ ард түмний хайртай Ааяа, Дооёо, Баатархүүгээс эхлээд Батаа, Төтө, Нарансолонго нар энэ хамтлагаас эхтэй. Тэгвэл тэдэнд дахин нэг үе бэлтгэгдэж буй нь нэгэнтээ илхэн болжээ. Залуус нь ямар сайхан авьяаслаг, жавхаалаг юм гэж дотроо бодсоор гарч ирснээ нуух юун.
Зарим нэгэн улс нэгэн хошин урлагийг Сонгодог урлаг бус, Хошин шог их үздэг газар сүйрнэ гэж цэцэрхдэг ч үнэндээ тэднээс илүү хөдөлмөрлөж, тэднээс илүү массыг хамарч чадаж байгаа нь үгүй санагдана. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ хө.
Зочин · 2014/08/25
Зочин · 2014/08/25
Зочин · 2014/08/25
neg l ih urlagiinhaniig duuriaj duulsan nuur amaa yanz bur bolgoj mayaglasan **** boor yarisan ontsgui l bolson bsn hairan mongo