"СИТИ" дээд сургууль болон БНСУ-ын СеоКеон их сургууль 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн компьютерийн график дизайн, хувцас дизайн, гоо сайхны ангиуддаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

 

 

 

 

 

 

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

1. Дэлхийд шилдэгт тооцогдож байгаа Солонгосын нэртэй их сургуулийн хөтөлбөрөөр оюутан, залуус маань эх орондоо суралцах боломжтой болно. Энэхүү сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Монгол, Солонгосын профессорууд хамтран бэлтгэсэн бөгөөд уг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу "СИТИ" дээд сургууль дээр дэлхийн жишигт нийцсэн тохилог орчин, нөхцөлд суралцана;

2. Тус хөтөлбөрт суралцагч нь СеоКеон их сургуулийн оюутны бүртгэлд албан ёсоор хамрагдана /SKU-гийн гишүүн оюутнаар бүртгэж, дугаар олгох/;

3. Суралцагч нь "СИТИ" дээд сургууль болон СеоКеон их сургуулийн дипломыг зэрэг авна. Ингэснээр Солонгос болон өндөр хөгжилтэй бусад улсуудад мэргэжлээрээ ажиллах боломж нэмэгдэнэ;

4. Суралцагч нь эрчимжүүлсэн Солонгос хэлний хөтөлбөрт хамрагдана;

5. Суралцагч нь солонгос хэл, соёл болон бусад зүйлтэй танилцах зорилгоор БНСУ руу аялах боломжтой юм.