Махны үнэ өсчээ
2014/09/21
Энэ оны Есдүгээр сарын 17-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.9 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 2.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 9.9 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 4.8 хувиар өсч, хонины ястай махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 0.2 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6270 төгрөг, үхрийн /ястай/ мах 7665 төгрөг, үхрийн цул мах 9700 төгрөг, адууны мах 5560 төгрөг, ямааны мах 5580 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 7.9 хувиар өсчээ.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 13.4 хувь, манжингийн үнэ 33.2 хувь, луувангийн үнэ 36.7 хувь, сонгины үнэ 12.3 хувь, байцааны үнэ 18.6 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос сонгины үнэ 2.6 хувь, байцааны үнэ 1.0 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 15.6 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.6 хувь, задгай сүүний үнэ 10.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 10.0 хувиар өчс, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 2.9 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.