Үзэгчид “Жаргалд умбасан Улаанбаатар” шоу тоглолтоос инээдээр цалгиж байна/фото/
2014/09/23
"Гээсэн хайраа аваарай", "Утасгүй бол үхлээ юу" зэрэг шоу тоглолтоороо үзэгч түмнээ инээдээр баясгасан "Мөрөөдлийн театр"-ын хамт олон шинэ шоу тоглолтынхоо хөшгийг энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордны тайзнаа нээсэн билээ.
"Жаргалд умбасан Улаанбаатар" нэртэй шоу драм нь өнөөгийн нийгэмд өрнөж буй сэдвийг хөндөж залууст ухаарал, бодролыг хайрлахыг зорьжээ.
Тус шоу тоглолтонд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан жүжигчин СТА Ш.Алтанцэцэг буюу Аяа, жүжигчин Б.Алтаннавч, "Шилдэг өнгө" хамтлагийн залуу жүжигчин Х.Баярмаа нар оролцон тоглож байна.
Үзэгчид уг шоуг тоглолтоос "Инээдээр цалгисаар" нэгэн үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрүүлсэндээ сэтгэлийн хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Өдөр бүр 19 цагаас "Жаргалд умбасан Улаанбаатар" шоу тоглолт болж байгаа бөгөөд үзэгч та бүхнийг урьж байна.
Та бүхэндээ тус шоу тоглолтын гэрэл зурган фото сурвалжлагыг хүргье. Дашрамд дуулгахад, энэхүү зурганд зарим үзүүлбэрийг буюу гэнэтийн тэсрэлтийн үеийн зураг багтаагүй гэдгийг онцлоё. Тэрхүү агшиныг та бүхэн уг шоуг үзсэнээр мэдэх болно оо.
Мэдээг бэлтгэсэн Д.Ана
Гэрэл зургийг Х.Даваа
Зочин · 2014/09/28
muu. boljee vzeed irlee utgagvi 3 xan jvjig