Дүрдэг цай их хэмжээний фтор агуулдаг
2014/09/23
Цаасан уутанд савласан хямд үнэтэй дүрдэг цай амт муутайгаас гадна эрүүл мэндэд хортой аж. Дербигийн их сургуулийн шинжээч эрдэмтэд янз бүрийн савлагаатай цайны чанарт дүн шинжилгээ хийгээд хамгийн хортой цай нэг удаагийн дүрдэг савлагаатай уутанд агуулагддаг гэж мэдэгджээ.
Учир юунд вэ гэвэл, хямд үнэтэй цай дэндүү их фторын нэгдлүүдтэй бөгөөд үйлдвэрлэгчид нь үүнийг савлагаан дээр нь тэмдэглэж өгдөггүй байна. Ийнхүү хүн цайтай хамт их хэмжээний фтор хэрэглэж байгаа гэдгээ мэдэхгүй үлдэнэ. Эрдэмтдийн шалгасан дээжүүдэд фторын агууламж хэвийн хэмжээнээс хэд дахин их байжээ.
Фторыг их хэмжээгээр хэрэглэвэл бие махбодод янз бүрийн асуудал үүсдэг билээ. Фтор хэтэрснээр хүний яс сийрэгжиж, шүд үйрч унах аюултай. Фторын илүүдэл болсон анхны шинж тэмдэг бол шүд хар өнгийн толботой болох явдал гэнэ.
Эх сурвалж: www.wikimon.mn
Зочин · 2014/12/10
Зочин · 2014/09/26