Миний буруу юу? Нөхрийн буруу юу
2014/10/08
Надад зөвлөөд, үнэхээр миний буруу юу үгүй юу гэдгийг хэлээд өгөөч.
Их хүнд сэдвээр ярилцах гэсэн юм. Нөхөр бид 2 ханилаад 6 жил болж байна, дундаа нэг хөөрхөн охинтой. Нөхөрт гараад нөхрөөсөө өөр хүн харж байсангүй, хэзээ ч хуурч, араар нь тавьж байгаагүй. Зөвхөн нөхөртөө үнэнч явсаар өдий хүрлээ. Асуудлын гол нь би анх нөхөртөө онгон очоогүй. Гэхдээ задгай явдалтай байгаагүй. Ямар ч л байсан би өөрийгөө тэгж дүгнэдэг. Гэтэл нөхрийнхөөр бол үгүй юм шиг байна. Анх намайг онгон биш гэдгийг мэддэг байсан ч надтай суусан, тэр үед нь би нэг л хүнтэй унтсан гэж хэлсэн, гэхдээ үгүй л дээ, анх үерхэж байсан залуугийн дараа би дахиад нэг хүнтэй унтсан. Гэхдээ энэ бүхэн бол 8 жилийн өмнөх явдал. Өөрөөр хэлбэл би тэр үед нөхрөө таньдаг ч үгүй байсан.
Гэтэл нөхөр маань энэ тухай саяхан олж мэдээд намайг жомбого, янхан, бузар нүхтэй хүүхэн, п.. гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжиллоо. Би охиноо хийсвэрээр төрүүлсэн. Тэгсэн чинь чамайг ийм завхай болохоор чинь охин минь мэдээд доогуур чинь төрөөгүй юм байна за юу гэсэн. Би нөхөртөө үнэхээр их гомдож байна. Бүтэн 6 жил амьдралаа босгох гэж хичээж, зөвхөн нөхөртөө үнэнч байж, бүгдийг тэр хүний төлөө зориулж ирж байхад эцэст нь нөхрөө таньдаг ч үгүй байх үеийнхээ явдлаас болж ийм үг сонслоо. Миний хувьд энэ бүхэн бүгд урьдын явдал, одоо миний ямар байгаа нь л манай гэр бүлд хамаатай гэж боддог. Гэтэл нөхөрт маань бол үгүй юм байна. Миний өмнөх амьдрал хамаатай гэнэ. Намайг худалч гэсэн, бас энэ явдлаараа бахархдаг юм байна гэсэн. Би хэзээ ч бахархаж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд харамсдаг ч өөрийгөө бага зовоохын тулд энэ талаар боддог ч үгүй. Ингэж хэлснийхээ төлөө би тэр явдлаараа бахархдаг болж хувирлаа.
Бас твиттер, фейсбүүк дээр дагадаг нийтлэлчдээс болж намайг тэд нарт тоогдох гэж, унтаж хэвтэх гэж л араас нь хөөцөлдөөд байдаг, завхай хүүхэн гэлээ. Хэзээ ч өөрийгөө тийм гэж бодож явсангүй, нөхөртөө үнэнч эхнэр л гэж бодож явлаа. Надад хэлээд өгөөч, би үнэхээр тийм бузар, завхай хүүхэн юм уу? Үнэхээр амьдралд хүн яаж өөрчлөгдөх нь хамаагүй, анх ямар байсан нь илүү чухал юм уу? Та бүгдийн бодлоор тийм бол би хүний эхнэр, хүүхдийн ээж байх эрх алга.
Баттөр · 2017/06/28
Хэлэх ч үг алга. Миний хань надад онгон ирээгүй. Хамтдаа эцсийг нь үзэх амьдралд энэ чухал гэж үү. Урьдын явдал ч бай, хожмын явдал ч бай энэ тэр хүнийг бухимдуулж байгаа бол жинхэнэ усан тэнэг нөхөр. Цаашдын амьдралд чинь хэцүүхэн хувь тавилан хүлээж байгаа юм байнадаа. Ингэж авирласан хүн шалтаг гарах тоолонд үүнийг хөндөж чамайг зовоох болно. Хэлсэн хараалын үгс нь хүртэл чиний чихэнд насан туршид чинь сонсогдох биз. Салж сарни гэж би хэлж чадахгүй нь. Энэ тийм ч сайхан зүйл биш. Гэхдээ бичсэнээс ч харвал чи ганцаараа сайхан амьдарч чадах бүсгүй байна. Сонголт шийдвэр чамаас л шалтгаална.
Зочин · 2015/09/13
Өөрөө тэгээд зандан байсан юмуу танай нөхөр. Ийм тэнэг бүдүүлэг ш дээ эрчүүд. Манай нөхөр бас өнөөдөр намайг банзал янханаар минь баахан дуудсан. Өөртэйгээ л хүнийг зүйрлэдэг юм байна хүн ер нь. Би чамд бузар санагдаад байгаа бол би үхнэ нтр гээд айлгачаач яадгийн.