Нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ.

 Өнгөрсөн хугацаанд нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсүүдийг  үүрэг түр орлон гүйцэтгэгч нар  хариуцан ажиллаж байсан юм.  Тэгвэл маргаашаар  түр орлон гүйцэтгэгчийн  үүрэг дуусгавар болох гэнэ.  Тодруулбал маргааш ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал болох юм байна.  Уг хурлаар  нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг томилох ажээ.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

 

А.Баярмаа