Надад нэг хэцүү зүйл тохиолдоод байна. Миний араас надад хайртай дуртай гээд олон жил гуйсан залуутай би 2жилийн өмнөөс зөвшөөрч үерхэж эхэлсэн юм.

Тэгээд эхэндээ ч сайхан л байсан. Саяханаас надтай сонин харилцаж эхэллээ. Эхэндээ би яагаад байгааг нь асуудаг байлаа сүүлдээ тоохоо больсон. Гэтэл би жирэмсэн болсноо мэдээд хэлтэл баярлах нь битгий хэл намайг гэрт минь хүргэж өгч, надаас саллаа. Манай аав ээж та 2 чинь жигтэйхэн л байсан чинь юу болов юунаас болж салж байгаа юм гэсэн чинь өнөөх надад жигтэйхэн их хайртай гээд байсан залуу одоо гарах хүүхдийн эцэг юу гэж хариулсан гэж бодно "танай охин онгон" байгаагүй гэдэг байгаа. би гэдэг хүн жинхэнэ шоконд орсон. 

Яахав дээ юу гаа ч мэдэхгүй байхдаа анхны хайртай учирч тэгээд тэр үед 2улаа сууна энэ тэрээ чи надад хайртай биз дээ би ч чамд хайртай гээд л үерхэж яваад юу ч бодолгүй унтчихсан. Би тэрнээсээ болоод тэр бандиасаа салж тэрнээс хойш ямар ч эрэгтэй хүнтэй үеpхээгүй, ахиж унтаж хэвтээ ч гүй. Гэтэл түүнд миний онгон хальс л чухал байсан байна. Гэнэн томоогүй явж байгаад анхны хайртаа өврөө нээчихсэн нь миний алдаа байсан тэгээд ч би тэрнээс хойш хэнтэй ч уулзаж үерхээгүй байхад яагаад намайг ийм муухайгаар гэрийнхэнд минь хэлж байгаа юм бол оо. Хичнээн уйлаад ч сэтгэл тайтгарахгүй байна. Одоо яав л дээр вэ бас хүүхдээ эцэггүй өсгөх үү?