Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/10/18
2014 оны 10дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 0-5 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, баруун зүгийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градусорчим, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.