Миний хүү чиний амьдралд ямар гай дараа дагуулаад байгаа юм бэ?
2014/10/22
Энэ сайтыг уншдагийг чинь би мэднэ л дээ. Унших ч гэж дээ шалдан нүцгэн хүүхнүүдийг нь л шүлсээ гоожуулаад хараад сууж байдаг, чамд харахын заяа байхаас хазахын заяа байхгүй нь харамсалтай. Тэр ч яахав дээ, эр хүн болгон л хардаг юм чинь. Би энэ сайтанд захидал илгээж чамд хэлмээр байгаа зүйлүүдээ бичлээ. Юу болсныг эхнээс нь бичье л даа, энэ сайтны ухаантай уншигчид буруу зөвийг нь дэнсэлж өгөх биз. Тэгээсэй ч гэж хүсч байна. Чи бид 2 халуун хайраар бялхаж, нэг нэгнээрээ дутаж, нэг нэгийгээ хэнээс ч илүү хайрлаж байсан үе байгаа, үгүйдээ л байсан болвуу гэж бодож байна. Тиймдээ ч бид хүүхэдтэй болсон. Хүнээ сайн таньж мэдээгүй байж хүүхэдтэй боллоо яагаа ч үгүй байж гэж би ойр дотныхноороо их зэмлүүлж байж хүүгээ тээж төрүүлэхээр шийдэж байсан. Үерхээд 1 жил гэдэг их хугацаа биш ч гэсэн би чамд өөрөөсөө илүү итгэдэг байсан, энэ миний алдаа. 1 сартай жирэмсэн байхад чи намайг орхиод явсан, жирэмсэн болсноо хэлэхэд чи хар цагаан дуугүй байж байгаад орой ирье гээд л яваад өгсөн ирээгүй. Тэр цагаас хойш бараг 2 жил өнгөрчээ. Бурхан минь, ямар хэцүү үеүдийг туулаад гарсан бэ. Хүн гэхдээ зовлон их даадаг юм билээ шүү, жирэмсэн, ажлаа хийнэ, сэтгэл санааны хямралын хажуугаар орой болгон чамайг хүлээнэ. Одоо л хайраа уучлаарай гээд ороод ирэх болoв уу гэж байнга хаалга ширтэнэ. Даанч яав даа гэж чамд голдоо ортол гомдох үе надад зөндөө байсан. Шүд зууж тэвчиж байгаад л би хүүгээ төрүүлсэн. Азаар би сайн ээж аав, эгч ахтай. Тэд байгаагүй бол би тэсч гарч чадахгүй байсан байх, надад зарим эмэгтэйчүүд шиг гайхалтай тэвчээр хатан ухаан байхгүй. Тэднийхээ дэмжлэгээр л өдийг хүртэл явж байна. 3 900 грамм мантайсан цагаан хүүтэй болсон. Төрсний дараа ч гэсэн би чамайг дэндүү их хүлээдэг байлаа, шөнө хүүгээ хөхүүлээд сууж байхдаа өлгийтэй хүүдээ “үр минь аавыгаа аваад ирээч дээ” гэж залбирч гуйн уйлдаг байлаа. Хүнд үе байсаан, яг 1 жил би шөнө болгон уйлж өдөр болгон чамайг хүлээдэг байлаа.
Төрөхийн орон дээр байхдаа би чам руу хүүгээ л эцгийн ёсоор харж хайрлаж яваарай, би чиний амьдралд хэзээ ч гай болохгүй гэж месеж бичиж байсан сүүлийн удаагийх нь тэр. Буцааж залгаад энэ дугаар зарагдсан ш дээ, чи төрөхийн орон дээр хэвтэж байж яасан завтай юм бэ гэж ёжтой нь аргагүй эмэгтэй хүн ярьсан, цаана нь чиний дуу сонсогдож байсан. Миний зүрхээр хатгуулж, нүд харанхуйлаад юм харахаа больчихож билээ. Хажууд байсан сувилагч намайг өрөвдсөндөө, мэдэхгүй өрөвдсөндөө л байлгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд байж билээ утсаар ярьсан яриаг сонссон л доо. Төрөөд сар ч болоогүй байхдаа би аргаа бараад чиний ээжтэй ярьж байсан, аминдаа л хүүгээ ятгаад хэлээд сэнхрүүлээд өгөөч, миний хүү яагаад эцэггүй өсөх ёстой юм бэ, би хүүдээ аавыг нь харуулмаар байна гэж ярьж байсан. Чам руу залгахаар чи эмэгтэй хүнээр яриулаад байсан болохоор тэр. Ээж чинь надад “....цаадах чинь өөр хүнтэй болцышдээ, чи наадахаа дэмий гаргахын эртхэн бага дээр нь янзлуулчихгүй.
Ер нь тэгээд өөрийн гэсэн байр савгүй байж юун ч хүүхэдсэг юм бэ дээ. Цаадах чинь нэг хүүхэнтэй найзалж байгаа, одоо тэднийдээ байгаа. Аягүй аятайхан 2 өрөө байртай юм байна лээ.....” гэсэн. Хэлэх ч үг олдоогүй. Би өчигдрийг хүртэл чиний надад хандсан, хийсэн бүх зүйлийг тэвчиж уучилж байсан шүү. Өчигдөр над руу фэйсбүүкээр танихгүй хүнээс мессеж ирсэн байсан. Санаанд ч ороогүй нээгээд үзтэл бурхан минь, эмэгтэй хүний амнаас тийм үг гарж болно гэжүү. “Чиний зулбасага том болж байна уу, хэлгүй дүлий сохор, ядаж л тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий байгаасай гэж хүсч байсан юмсан. 1 насных нь Төрсөн өдрөөр нь хоол идээд явж байхыг чинь харсан зүгээр төрсөн юм байна лээ, харамсалтай юм........ өөр юу юу гэнэв мессеж ирсэн байсан. Чиний хайртай дуртай гээд ханилсан тэр хүн шүү дээ, чиний хүүхдийг бас төрүүлсэн хүн. Охин чинь миний хүүгээс 3 сарын л дүү юм билээ. Гэхдээ яаж, яагаад надад ингэж хандаж ийм юм бичиж байна вэ? Миний хүү чиний амьдралд ямар гай дараа дагуулаад байгаа юм бэ? Бурхан минь, жирэмсэн болсноосоо эхлээд хүүгээ ой хүрэх хүртэл жил гарангийн хугацаанд би чиний бүх муу муухай зүйлийг уучлаад, аз жаргал хүсээд л явуулсан. Надад шинэ гэр бүлийг чинь сүйрүүлж, хөөрхий нялх амьтныг өнчрүүлэх санаа хумсны толион чинээ ч байхгүй. Үнэндээ би хүүтэйгээ, ажлаа хийгээд сайхан амьдарч байна. Чамайг алтан орон дээр алцайгаад хэвтэж байсан ч уучлаарай үнэхээр сонирхолгүй санагдана... Өт хорхой хүртэл биед нь хүрэхээр арвалздаг юм шүү дээ, хамжааргатай хазаартай бай гэж эхнэртээ анхааруул. Миний хүүгийн талаар дахиад өмхий амнаасаа “а” ангайх юм бол би чиний босгосон амьдралыг хормын дотор л хөмрөөд хаячихаж чадна. Тийм чадалтайгаа би чамд хаягдаад мэддэг болсон юм.
Хүндэтгэсэн Х.Н