Ц.Элбэгдорж сонгуулийн хуулийг зөрчсөн эсэх хариу гараагүй гэв
2013/05/22
МАН-ын Хэрэг эрхлэх газраас Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг сонгуулийн сурталчилгааг зөрчиж байна хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаад байсан.
Тодруулбал, сонгуулийн албан ёсны сурталчилгааны өмнө “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож, энэхүү нэвтрүүлэг нь илтэд сонгуулийн сурталчилгааны агуулгатай болсон хийгээд уг нэвтрүүлгийг хэд хэдэн телевизээр орон даяар давталттайгаар нэвтрүүлсэн нь хууль бус хэмээн үзээд байгаа билээ.
Тэгвэл энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тодруулахад,
-МАН-ын Хэрэг эрхлэх газраас Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржтой холбоотой гомдол ирсэн. Энэ дагуу ШӨХТГ-аас байцаагч томилсон. Хяналт шалгалт хийгдэж байна. Тодорхой хариу гараагүй байна гэлээ.
Харин энэ асуудлаар “Херо энтертайнмент”-аас мэдээлэл хийж биднийг буруутгаж байгаа нь зүй бус бөгөөд оролцогчоосоо ямар нэг байдлаар мөнгө авдаггүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
А.Сүрэн
best social boo · 2013/06/10
Lyfch5 wow, awesome article post.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/05
ftib1z Awesome article.Really looking fward to read me. Great.