Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтныг ажил олгогч насаар нь тэжээдэг болъё
2015/01/29
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээлж байгаагаар дэлхий дээр жилд 2,2 сая хүн үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, өдөр бүр 6000 ажилчин амь үрэгдэж, 15 хором тутам нэг ажилчин нас барж байна.
Монголчуудын хайхрамжгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрнэ хангаагүйн улмаас 2012-2014 онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор 194 хүн нас барсан байна. Тодруулбал 2012 онд үйлдвэрлэлийн 400 осол болсноос 87 хүн, 2013 онд 406 осол өолсноос 51 хүн, 2014 огд 333 осол болсноос 56 хүн нас барсан байна. 2012-2014 онд болсон ослын улмаас 1212 хүн осолд өртөж 271 хөгжлийн бэрхшээлтэй болж, 748 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа юм.
Энэ осол бол ажил олгогоч эздийн хариуцлагагүй байдал, дарга даамлуудын ажилдаа хайхрамжгүй ханддагтай шууд холбоотойг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх хүмүүс хэрвээ ажилдаа хариуцдагатай хандсан бол 194 гэр бүл хүнээ алдахгүй, 271 өрхийн амьжиргаа, амьдрал “сүүдэрт” өнгөрөх болж байна. Хүнээ алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохь болоод үлдэж байгаа.
Ослууд гол төлөв уул уурхай болон барилгын салбарт гарсан байгаа. Ослын шалтгаан нь гол төлөв аюулгүй ажиллах арга барилд суралцаагүй, тоног төхөөрөмжийн эвдэрлээс болсон нь сүүлийн гурван жилийн судалгаа харуулж байна.
Хэдийгээр үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүст тэтгэмж өгдөг ч энэ нь хангалтгүй байдаг. Тэгвэл ажил олгогч осолд өртсөн хүн, үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүний гэр бүлд сар бүр тэтгэмж өгдөг эрх зүйн зохицуулалттай болмоор байна. Эсвэл үйлдвэрлэлийн осолд буруутай этгээд хохирогчид насан туршид нь тэтгэмж өгмөөр байна. Авдаг хэд, хариуцлагыг нь нэмээд өгвөл өнөөдөр үйлдвэрлэлийн осол, ы түүний улаас нас барж байгаа болон эрүүл мэндээрээ хохирч байгаа хүний тоо илт буурах нь тодорхой бизээ.
А.Баярмаа
Зочин · 2015/01/30
зөв сэдэв хөндөж бичжээ. Ингэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг ингэж хөндөж байвал ажил олгогч байгууллага нэгжүүдийн хариуцлага өндөрсөэө гэж бодож байна. Ц******ид холбогдох байгууллагуудтай хамтран энэ сэдвээр олон нийттэй хэлэлцүүлэг хийвэл үр дүнд хүрэх болов уу. Зөв асуудал хөндөж бичсэн Сэтгүүлч танд баярлалаа. Ажлын амжилт хүсье
Зочин · 2015/01/30