2015 оны 04 дүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
 агаарын урьдчилсан мэдээ: 
 Төв, зүүн зүгийн нутгаар үүлшиж, Халх голын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.