Улс төрд, нэн ялангуяа яамдыг тойрсон халаа сэлгээг хөндлөнгөөс ажаад байхнээ саяхан Монгол HD телевизээр гарсан “Эх орон” цувралын үйл явдлыг санагдуулаад байх юм. Яагаав, Пакистанд суугаа АНУ-ын Элчин сайдын нөхөр нь Пакистаны тагнуулынхантай холбогдоод мэдээлэл өгдөг юм. Түүний улмаасЭлчин сайдын яамны 45 ажилтан халдлагад өртөж амь насаа алддаг юм л даа. Гэхдээ энэ киноны үйл явдал, манайд өрнөж байгаа бодит үйл явдлын жаахан ялгаатай тал нь 45 ажилтан амь насаа алддаг бол, манайхан идэх хоол, хийх ажлаа алдаж хоморголон халагдсанд байгаа юм.

Гэхдээ яг дээрх шиг урвалт шарвалтын үр дүн буюу АН-ын 15-ын хийсэн балаг, МАН-ын хүчин зүтгэлээр өдгөө 200 гаруй төрийн албан хаагчид ажилгүй болж байна.

Сав л хийвэл ямар нэгэн зүйлийг хасах, хаяхын “дон туссан” У.Хүрэлсүх ахайтан намынхаа нэрнээс “Х” үсгийг хасаад л хамаг хэргийн эхлэлийг тавьж, намаа самарсан гашуун түүхийн эзэн. Харин энэ удаа  түүний хасдаг дон нь төрийн албан хаагчдад хүндээр тусч, агентлагуудыг самарч эхэлжээ. Түүний энэ занБОНХАЖ сайд Д.Оюунхоролд ч “халдаж”  төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халах, хасах их “үйлсийг” нь үргэлжүүлэн  усны сав газрын захиргааны 17-н даргыг ганцхан тушаалаар хоморголон халсан нь “халалтын халдлагыг” тэргүүлж байна. Тус яамнаас нийт 64 хүн албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдсөн гэж байгаа.

“Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт” гэх тайлбар тавьж хоморголон халсан асуудал нь цаанаа улс төрийн зорилготой гэдгийг “халдлагад өртсөн” төрийн албан хаагчид хэлж байсан юм.

Үнэндээ хөшигний цаана өрнөж байгаа үйл явдал ч үүнийг баталж эхэллээ. МАН-ынхан зүгээр ч нэг төрийн албан хаагчийг халаагүй харин, ардчилсан үзэл бодолтой төрийн албан хаагчдыг хоморголон халж, оронд нь өөрсдийнхөө хүнийг тавьж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл МАН-ын лидерүүдийн ах дүүс, хамаатан садангуудын хооронд л томилгоо явагдаж, бялуу хуваах ажиллагаа өрнөсөн байна.

Үүнээс тоймтой “том”-уудыг нь тоочвол,

УИХ-н гишүүн асан Р.Рашийн хүргэн нь Гаалийн ерөнхий газрын даргаар
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дүүгээ Аж Үйлдвэрийн яаманд газрын даргаар
Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх дүүгээ яамны газрын даргаар
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ах Ж.Бат-ЭрдэнийгээТөрийн нарийн бичгийн даргаар
УИХ-ын гишүүн нөхөрөө ГТГ-ын даргаар тус тус томилуулсан гээд тоолоод байвал чамгүй урт жагсаалт гарна гээд бод доо. Халаа сэлгээгээр хахсан улс төрийн томилгоо хөшигний цаана ийм л тавилттай өрнөжээ.

Харин  энэ улс төрийн золиос нь хийсэн ажилдаа эзэн болж чаддаг хэдэн төрийн албан хаагчид л болж, хохирч үлдэж байгааг бид харж байна. Хэрэг хийсэн ч ялаа үүрдэггүй, хийнэ гэж амласан ч хэдэн жилийн дараа ор тас мартдаг, албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй ийм л нөхдүүдэд итгэл үзүүлсэн ард түмэн айсуй сонгуулиар хэнд гар өргөж, хэнийг буцаахаа тунгаагаа биз ээ.

Б.Болдхүү