Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос  Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай "ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР" реалити шоуг  зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, оюуны цараа, спорт, урлагийн авьяас, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилсан таван шилдэг гэр бүл шинэ байрны түлхүүр гардаж авах мөч ойртсоор байна.  Тодруулбал, 19-39 насны 20 гаруй гэр бүл оролцон эн тэнцүүхэн өрсөлдөж буй энэхүү реалити шоу ялагчид дөрөвдүгээр сарын 11 буюу энэ бямба гарагт тодорч,  шинэ байрны түлхүүрээ гардана.

Залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх, тэднийг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү реалити шоуг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Ардчилсан нам дэмжин ажиллажээ.