Мөрөөдлийн театрын “тэсрэлт” хийсэн хошин шоу тоглолтын тасалбар эрэлттэй байна
2015/04/12
Арго багш, Сарандаваа,судлаач Батотгон, Чингэс хааны академийн тэргүүн Нямдаваа Орифлеймийн Оюунгэрэл гээд олноос онцгой өөр өөрийн гэсэн содон имижтэй эрхмүүд тайзны бүтээлд мөнхрөх нь байна шүү.
Мөн дээр нь бас нэг сонирхолтой гишүүн нэмэгдсэн нь МУГЖ С.Жавхлан. Энэ эрхэмүүдийг нөхөрсөг элэглэж шинэ тоглолтынхоо рекламыг хийснээрээ Мөрөөдлийн театрынхан асар их шуугианы бай болж байна. Харсан хүн болгон адилхан болсныг нь гайхаж тоглолтынх нь нээлтийг тэсэн ядан хүлээж байна лээ. Тэдний энэ удаагийн тоглолт олон зүйлээр онцлог болж байгаа. Жаахан хүүгээ харж гэртээ байсан Дөлгөөнөө нь ажилд орж, шинэ кинонд ажиллаад түр чөлөөтэй байсан Батушка нь эргэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч түрэн дайрч байгаа. Тийм ч учраас "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" хошин шоу тоглолт үнэхээр энэ хаврын тэсрэх бөмбөг болж байна. Одоогийн байдлаар тоглолтын нээлтийн өдрийн тасалбар аль хэдийнэ дууссаныг харахад Мөрөөдлийн театрын залуус рекламаар онилсон байгаа мэргэн оносон бололтой.