Стресстэй үедээ хоол бүү ид
2015/04/13
1. Хоолыг халуун, бүлээн ундаатай хослуул
Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог.
Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах эхний шалтгаан болно.
2. Бүрэн болгосон хоол хүнсийг хэрэглэхийг оролд
Шинэхэн ногоо, салад идсэний дараа ходоод тань хямардаг уу? Тэгвэл тухайн хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг. Ногоог шинэ, болгоогүй байдлаар идэх нь биед ач тустай гэдэг ч ходоодонд боловсруулагдахдаа нилээд ажил шаарддаг гэнэ. Харин болсон хоол шингэхдээ амар байдаг юм байх. Тиймээс нэг хэсэгтээ салат, болгоогүй хоол хүнснээс татгалзах нь дээр.
3. Гүйх, алхах, эсвэл стресстэй үедээ хоол бүү ид
Идэх бол бидний биеийн чухал ажиллагааны хэсэг. Харин хүмүүс энэ үйл явцад анхаарал муу хандуулдаг. Бид яарч сандарсан үедээ, гүйж байхдаа, алхаж байхдаа, стресстэй байх үедээ хоол иддэг. Ингэж идэх нь бидэнд хоол болохоос илүүтэйгээр хор болох нь олон. Яарч сандарсан үед хүн хоолыг зажлахгүйгээр шууд залгидаг. Том томоор орсон хоолыг шингээх гэж ходоод байнга ачаалалтай ажиллана. Хоёрт ходоод хямрахад хүрнэ. Ходоодны үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Мөн стресстэй үед хүн их иддэг.
Тиймээс ямар ч тохиолдолд хоолоо тайван суугаад, уужуу тайван идэх хэрэгтэй.
4. Хоолыг сайтар зажил
Хоолыг сайтар зажилж идэх нь ходоодоо хайрлаж байгаа хэрэг. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгддэг. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.
5. Эрүүл хоол хүнсийг хэрэглэ
Лаазалсан бүтээгдэхүүнүүд, химийн найрлага ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд мэдээж ходоодонд шингэхдээ муу байна. Мөн их хэмжээний махыг дангаар хэрэглэх нь бас муу нөлөөтэй. Түүний оронд жимс ногоо, амархан боловсордог хоол хүнсийг илүүд үз. Махыг хэрэглэж болох ч хажуугаар нь жимс ногоог хамт хэрэглэх нь системийн ажиллагааг дэмждэг.
6. Бага зэрэг хөдөлгөөн хий
Хоол идсэний дараа идэвхтэй хөдөлгөөн хийх нь ходоодны үйл ажиллагаанд сайн байдаг. Гэхдээ хоол идсэний дараа шууд идэвхтэй үйлдэл хийх нь буруу. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа алхах, эсвэл хөнгөн дасгал хийх нь сайн нөлөөтэй.
өндөр болгох нууц · 2015/04/16
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 00?₮