“Жи эн Моторс Тур” ХХК хууль бус үйлдлээ зогсоохгүй байхаар шийдэв үү
2015/04/16
Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нийслэл хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг. Гэтэл эл газрыг тойрон баячуудын хороолол сүндэрлэсэн гэхэд хилсдэхгүй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө өндөр барилга бүү хэл намхан ч ганц ч байшин байгаагүй гэдэг. Гэтэл өдгөө амар зугаалгын бүсийг тойрсон хөл гишгэх зайгүй болтлоо орон сууц, хаус боссон. Үүгээр ч зогсохгүй Зайсан толгойг ухаж барилга барих үзэгдэл хэвийн мэт боллоо.
Үүний нэгэн баримтыг энд дурдая, Зайсантолгой руу өгсөх замын баруун талд зөвшөөрөлгүй барилгын суурь ухаж байсан “Жи эн Моторс Тур” ХХК-ийн хууль бус үйлдлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон “Ногоон хас” ТББ-ын төлөөллүүд газар дээр нь очиж, шаардлага хүргүүлж, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.
“Ногоон хас” ТББ-ын гишүүн Б.Галсансүх: “Энэ газрын үйл ажиллагааг албан ёсоор түдгэлзүүлэхээр болж байна. Барилгынхаа сууриа ухаад эхэлчихсэн. Газар, шорооных нь ажил хийж байх үед нь талбайн инженерт нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Жүрмэддорж байцаагч ирж шаардах хуудас өгөөд явлаа. Одоо цаашдаа яахыг харж л байя. Харин энэ барилгынхан болохоор “наад газартай чинь бид учраа олчихно” гэж байна. Учраа олно гэдэг нь ямар учиртай юм бүү мэд. Бид нар барилгынхаа ажлыг үргэлжлүүлж хийнэ, газрыг нь ухна гэсэн үг юм байлгүй” гэлээ.
Угтаа бол “Жи эн Моторс Тур” ХХК-ийн үйл ажиллагааг МХЕГ-аас түр зогсоосон шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж байхаар тусгагдсан Зайсан толгойн өгсөх замын баруун талд зөвшөөрөлгүй барилгын суурь ухаж байсан “Жи Эн Моторс” ХХК-ны хууль бус үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын байцаагч Жаргал анх 2014 оны 9-р сарын 29-ны өдрийн 02-07-100/394 тоот акт тавьж, “Жи Эн Моторс Тур” ХХК нь барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн байгаа нь барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан барилга угсралтын ажлыг “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажил эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна” зөрчлийг арилгуулах хүртэл газар шорооны ажлыг түр хугацаагаарр зогсоосон акт авьсан боловч дээрх компани улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хууль зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрчээ. Холбогдох хууль тогтоомжоор ногоон байгууламж байхаар тогтоосон энэхүү талбайд барилгын суурь ухаж байгаа талаар иргэд оршин суугчид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа гомдол шаардлагыг хүргүүлж байжээ.
Харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн, Ногоон хас ТББ-ын төлөөлөлтэй газар дээр нь очиж үйл ажиллагаагаа зогсоохыг нь дахин санууллаа.
Ийнхүү хуулиа дээдэлдэггүй барилгын компаниудаас болж Нийслэлийнхэн бид Зайсан толгойгоо ч олж харахад хэцүү болж тэр бүү хэл хотоо тольдон харах Зайсан толгойгүй болох цаг ирсэн бололтой.
Өнөөдөр ногоон байгууламж байх ёстой газар 10 давхар барилга барихаар улайран зүтгэж буй тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоохыг хүссэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулгын гарын үсэг тамга тэмдэгтэй шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлд хүргүүлж байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй өдийг хүргэсэн гэнэ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид зураг төсөл нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдаагүй, ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйн улмаас мэргэжлийн хяналтын газраас акт тавьсан “Жи Эн Моторс Тур” ХХК-ны талбайд хууль бусаар барилгын суурь ухаж байгаа машин мяханизмыг эзэмшигчдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, талбайг яаралтай чөлөөлөх болон үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч, зөрчилтэй асуудал эцэслэн шийдэгдтэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг НМХГ, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчил арилгуулах тухай албан хүсэлтийг илгээгээд байгаа аж.
Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй болсны жишээ гэлтэй эл явдал хэрхэн шийдэгдэх бол гэдгийг харж л сууя.
Х.Даваа
Зочин · 2015/04/18
Галсансүх хэзээнээс газрын асуудалд оролцдог болоов
Зочин · 2015/04/17
hench yuch helehgui bainaa gedeg chin bugdl amaa tagluulah zuil sain awchihsan baihguiyudaa uur yu baihawdee
Зочин · 2015/04/17
Өрсөлдөгч компани нь явуулга хийж байна л даа Галсансүхийг хөлсөлсөн бололтой Төрийн бус байгууллагууд ингэж санхүүжээд байгаа юм да
Зочин · 2015/04/17
Jurmeddorjid no baigaa baigaa
Зочин · 2015/04/17
galsansuh zugeer shulgeee bichee yun bas bulgem beeee mongoloor duuren duraara heden bulgem bolioroi ta nar
Зочин · 2015/04/17
galsansuh zugeer shulgeee bichee yun bas bulgem beeee mongoloor duuren duraara heden bulgem bolioroi ta nar
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!