Уржигдар хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээний төслийг УИХ-д өргөн барих тухай асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Сайд С.Баярцогт нар байр суурийн зөрөөтэй байж, маргалдсан хэмээн зарим хэвлэл бичсэн билээ.
Энэ нь ташаа болохыг эх сурвалжууд нотолж байна.
Монгол Улсын Сайд, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан энэ тухай : " Хурал дээр нь сууж байсан хүний хувьд худал юмыг худал гэхээс өөрөөр яаж хэлэх вэ?" гэв.
Мөн Засгийн газрын ХМА-аас энэ тухай тодруулахад : "Засгийн газрын бүх хуралдаан протокол хэлбэрээр хадгалагддаг. Ташаа мэдээлэл" гэсэн хариу өглөө.
Одоогоор Засгийн газар Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээний төслийг УИХ-д өргөн бариагүй байна.

Л.Ганзориг