С.Зориг алагдсан хэргийн талаарх миний сэжиг таамаг
2015/04/19
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр энэ өдөр тохиож байна.Тэрээр 1962.04.20-нд төрсөн билээ. Энэ өдрийг хүндэтгэн өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд 11 цагт цэцэг өргөнө.
Ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг агсны хэргийн тааларх нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Монголд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөний удирдагч нарын нэг Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг үйлдэгдсэн хар өдөр болж байна. Хүмүүний ертөнцийн түүхийг харж байхад аль л өнгөтэй өөдтэй гэснийгээ чад хийлгээд байдаг юм шиг байгаан.
Энэ хэрэг юунаас болж үйлдэгдсэн ямар этгээдүүд гардан хийсэн , хэн гээч нөхдүүд зохион байгуулсан талаар одоогоор тодорхой болсон зүйл алга байна. Гэвч энэ бүхний талаар янз бүрийн хүмүүс олон сэжиг таамаглал дэвшүүлсэн байдаг аж. Үүн дээр нэмэр болох үүднээс би бас хэдэн зүйл хэлмээр байна.Юуны өмнө уг хэрэг үйлдэгдсэн тэр үеийн Монгол Улсын улс төр, эдийн засгын нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй болов уу. Тухайн үед Ардчилсан Холбоо эвсэл дийлэнх олонхи болж Засгийн эрхийг барьж байсан боловч олон тооны бүлэг фракцад хуваагдсан. Тэдгээрийн ард ямар нэгэн бизнесийн ч юм шиг эрүүгийн хэрэгтнүүдийн ч нөхдүүд зогсчихсон , хоорондоо эрх ашиг үзэл бодлоороо ярдаг ноход шиг тэрсэлдэж нэг С.Зориг байтугай нэлээн хэдэн С.Зоригийн амь насанд хүрч болохоор тийм эгзэгтэй аюултай нөхцөл байдал үүсээд байсан байна Ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэгчээр 7 сар болж оронд нь томилогдох хүнийг Ерөнхийлөгч Багабанди Эрдэнэтийн асуудлаар тохиролцож чадаагүйн улмаас гацаасан байдалтай. Ерөнхийлөгч нь Ш.Отгонбилэг гэдэг хүний хармаанд эхнэр хүүхэд , нэр төр Тамгын Газар юутай хээтэйгээ яваад орчихсон . Н.Энхбаяраар толгойлуулсан сөрөг хүчин нь тэдний энэ хагарал дээр улс төрийн ашиг харж тоглоод бүр гаршчихсан.. иймэрхүү л сонин байдалтай байсан бололтой. Тэр фракцуудыг одоогийн Үндэсний Шинэ Нам болон бусад өөр үзэл бодол бүхий улс төрийн хүчнүүдийн эхлэл суурь үр соёолж гэж хэлж болох мэт. Энэ бүхнийг цэгцэлж нягтлаад одоо эргээд харахад доорхи хувилбараар энэ хэрэг үйлдэгдсэн байж болох юм аа.
Женко компаний гар хөл орчихсон л юм байна ш дээ хэмээх нэгдүгээр таамаглал .
Орос болон хуучин соц гэгдсэн орнуудын цөөн хэдэн оронд хөгжсөн самбо гэдэг бөхөөр хальт барилддаг яармаг хавиас гаралтай нөхөр 90-ээд дунд үеээс урд зүгээс электрон бараа зөөж жаахан юм хуримтлуулаад Саятан сугалаа, Сити такси, гэрэл зураг угаалгын газар Контри бар зэргийг ажлуулж мөнгөө аривжуулж илүү их юманд шунаж өдрөөс өдөрт томрон өндийж байв.Энэ нөхөр тийм ч тэнэг биш учраас бизнес хийхэд нь улс төрчдийн нөмөр нөлөө хэрэгтэй болохыг олж харжээ. Ингээд Ардчилсан Хүчнийг урьд өмнө дэмждэг байсныг ч хэлэх үү улам бүр дотно болжээ. Зарим нэг лидер гэх нөхдүүдэд эд хөрөнгө бэлэглэх хамт ууж идэх зэргээр дундаа орсон байна.Тэднийхээ шууд дэмжлэг дээр нэмэх нь Золжаргал гэгчийн уран ухааны тусламжаар Баянгол зочид буудал , Мах Импекс зэргийг гартаа оруулаад амжив. Мөн түүнчлэн Цагдаа нартай холбогдохоо ч мартсангүй. Бас болоогүй өөрийн гарын доор шоронд байсан Тонтого, Бат-Эрдэнэ гэгч хүнд гаруудыг ажлуулахаа ч мартсангүй. Мөн түүнчлэн хамт бөх барилдаж байсан Орос Буриадын мафи маягийн бүлэглүүд электрон бараа зөөж байхдаа танилцсан Сингапурын нөхдүүдтэй ч хүзүү сээрээрээ холбогдсон байна. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхэд 1998 он гарав.
1998 оны эхээр дээрхи этгээд одоо надад хэн хэлэхэв гэсэн байдлаар бүх юманд ханддаг болсон ба үүний илрэл нь Хятадаас 17 чингэлэг спирт оруулж ирэхээр санаа шулуудав аа. Гэвч энэ нь бүтэлтэй болсонгүй нөгөө хүчирхэг бүлэглэл болох Чимэдийн Энхтайваны шургуунд ороод балрав. Өөрөө ч Цагдаагаас зугтан хаашаа ч юм хил даван алга болов. Энэ үед энэ тэндээс авсан зээлүүдийнх нь хугацаа нь хэтрээд Баянгол болон бусад том эд хөрөнгийнх хувьцаа руу зарим нэг нөхдүүд шунамхайран худалдан аваад эхэлсэн байв. Товчхондоо тэр нөхөр сүйрч байв. Энэ үед энэ нөхөр эцсийн үхэх сэхэхийн нүүдэл тооцоолсон байж мэднэ. Энэ нүүдэл нь С.Зоригоос шалтгаалсан байж мэднэ. Тиймээс энэ хэргийг хийсэн байх боломжтой
Цагаан Шонхорын Энхтайван л хийсэн гэсэн ш дээ хэмээх хоёрдугаар таамаглал
1990-ээд оны эхэн үед Атман болох хүсэлдээ хөтлөгдсөн хөдөөний нэгэн хүү түүнийхээ горыг амсаж хүүхдийн хориход анх ороод насанд хүрсэн тул насанд хүрэгчдийн хориход хэдэн жил суугаад суллагдаж гараад байв. Энд байхдаа нэлээн олон хамуудтай болоод гарч ирсэн бөлгөө. Гарч ирээд Цагаан Шонхор хэмээх гоё нэртэй боловч муухай үйлтэй компани байгуулав. Анх Оросоос УАЗ 69 хэмээх машинийг бараг өрсөлдөгчгүй Монгод борлуулж байв. Үйл ажиллагааг нь өргөжиж тухайн үедээ л дөнгүүрт тооцогдох Чингэсийн Хүрээ хэмээх жуулчны баазыг үүсгэн ажлуулсан байна. Энэ нөхөр тэр үедээ үнэндээ л дураараа авирлаж байв. Мисс загвар өмсөгч гэсэн хүүхнүүдийг ихэнхийг нь гүйцээж, зарим нэгнийг нь нөлөө бүхий хүмүүстэй бэлгийн харьцаанд оруулж нууцаар зургыг авч өөрийн эрхэнд оруулах үйлдэлдээ нэлээн гаршаад байв. Бүр заримдаа хэн нэгэн хүний өмч хөрөнгийг шууд өөрийн болгох , үг яриа тохироогүй нэгнийг хүч хэрэглэх аль нэг банк болон компаний ТУЗөвлөлд ороод аажим аажмааар бүрэн эзлэх их хэмжээний зээл аваад хүчингүй болгох Нөгөө өрсөлдөгч бүлэгүүдийнхээ гэмт үйлдлүүдийг цагдаад шургаж хүчгүйдүүлэн сулруулах зэргээр жинхэнэ дээрэмчний аргаар үзэж байсан нь үнэн билээ. Түүний гарын доор нэлээн зэрлэгт тооцогдох эрүүгийн элментүүд , Цагдаагийн өндөр албан тушаалтнууд бүр МУ-ын ерөнхий сайд байсан хүмүүс байлаа. Энэ нөхөр болон түүний хань хамсаатнуудын хийсэн эсвэл хийхээр зэхэж байсан үндэсний эрх ашиг Монголын ард түмэнд хохирол учруулж болзошгүй зүйлийг С.Зориг мэдсэн эсвэл Ерөнхий сайд болсон тохиолд шийдвэртэй араг хэмжээ арга хэмжээ авах нь гарцаагүй байсан байж болох юм.
Шагдарын Отгонбилэг гэж үү арай ч үгүй байлгүй дээ хэмээх гуравдугаар таамаглал.
Зөвлөлт ах нар 1970 аад онд Монгол улсыг олон жил тэжээх Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтанд оруулж өгсөн билээ. Эхний жилүүдэд энэ үйлдвэрийг даргаар дандаа орос хүн ажиллаж байсан бөгөөд 1988 оноос анх Монгол хүн ажиллаж эхлэсэн байна. Энэ азтай хүн бол одоо миний ярих гэж буй Шагдарын Отгонбилэг бөлгөө. Юм үзээгүй тэрээр гэнэт их хөрөнгөн дээр ороод эхлээд балмагдсан бололтой бөгөөд сүүлдээ эхээс төрөхдөө л ийм байсан юм шиг аашилж эхэлжээ. Мөнгөтэй тэгээд эрх мэдэлтэй хүнд найз нөхөд мундахгүй олддог жишгээр түүнийг тойрон хүрээлсэн хүмүүс үй олноороо баасан дээр суусан ялаа шиг болов. Тэрээр Эрдэнэт хавьдаа хаан шахуу байжээ. Швейцарын банкд 20 сая доллартай л гэнэ, хувьдаа онгоцтой л гэнэ, гадаадад тансаг харштай л гэнэ, Ерөнхийлөгч Багабандийг хүүхдээ загнаж байгаа юм шиг загнадаг л гэнэ гэх зэргээр үнэн худал нь мэдэгдэхгүй ярианууд явдаг байлаа. Түүний цар хүрээ улам бүр өргөжиж жирийн борчуудын төсөөлж ч байгаагүй тийм хэмжээнд хүрээд байлаа.90 иэд оны дунд үед Монгол даяараа картын бараанд оочерлож аргаа барж үсээ үгтээж байхад тэрээр нисдэг тэрэг хөлөглөж ,дэлхийн саятнуудтай нөхөрлөсөн шиг улс орон дамнасан том том бизнес хийж , төр засаг нь түүнийг царайчилж уурыг нь хүргэчилгүй байж байгаад хэдэн төгрөг салгаж тэтгэвэр цалингаа өгчих юмсан хэмээн царайлчилдаг болсон байв. Тэрээр Эрдэнэтийн өөрийнх буюу улсын хөрөнгөөр охин компаниуд байгуулж дараа нь түүнийгээ өөрийн болгодог ид шидтэй бөлгөө. Нэг их удалгүй аугаа гурвалыг цогцлоож эрх мэдэл санхүүгийн хуьд бүрэн баталгаалжуулж ар талаа найдвартай болгож авав. . Энэ нь Ш.Отгонбилэг+Н.Багабанди+Балдорж бөлгөө. Тэдний араас үзүүр нь харагдахгүй үй олон дагалдагч амиа ч өгөхөөс ч буцахгүй Гэзэгт , Санжий ,Чойндонгийн Давааням,Сүрэнгийн Давааням Жанчивийн Оюунгэрэл нарын үнэнч албатууд бөгсийг нь долоож өгөхөөс буцахгүй этгээдүүдийн цуваа хөвөрч байв. Яг үнэндээ Отгонбилэгийн өгөөмөр сэтгэлээр буюу улсын хөрөнгөөр одоогийн том компаниуд гэх Петровис , Капитрон банк, Монгол Ньюс , Тэнгэрийн Цаг , 25 р суваг телевиз , Улаанбаатар зочид буудлын болон НИК компанийг хэсэг этгээдүүд хувьчлан авсан билээ. 1996 онд Эрдэнэт үйлдвэр урьдны түнш Японы Иточу компаниас ээлжит 10 сая доллараа зээлсэн бөгөөд энэ мөнгөнөөс нэг ч цент Эрдэнэт үйлдвэрт зарцуулагдаагүй гэдэг ба дээр дурьдсан компаниудын эх үүсвэр болсон юм.НИК ээс халагдсан Ж.Оюунгэрэл, Ч.Давааням нар 1996 оны 12 сард өвлийн дүн хүйтнээр Эрдэнэт хот руу Сэлэнгэ амралт руу ШО түүний эхнэр Туяа нартай очиж уулзаж Петровис компанийнхаа анхны хөрөнгийг босгож байснаа мартаагүй байлгүй дээ. Женко Баттулга Баянгол , Улаанбаатар зочид буудлуудын хуьцааг эзэмшиж байхад нь Отгонбилэг — дүү хүү чи 2 буудлаар яах гэсэн юм нэгийг нь надад өгчих гээд авсан гэдэг яриа байдаг.Энэ нөхөр Швейцарын банкд 20 сая доллартай гэх бөгөөд нас барсных дараа түүнийг авах гээд түүний эхнэр хүү 2 нь Швейцарт очсон ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн : энэ авгай энэ баньд 2 болбоос танайд дойлуур хадгалуулаад чад хийсэн Отгонбилэг гэгчийн эхнэр хүү 2 нь байгаа юм. Би үүнийг өөрийн биеэр батална. Тэр мөнгийг болбол бүтнээр өгөөч бүүр болохгүй ядахдаа талыг нь ч гэсэн өгөөч : гэсэн утгатай албан бичиг авч явжээ. Гэвч тэд нэг ч цент авч чадаагүй гэдэг.Энэ этгээд бирд шиг л олон юм байгуулаад л байсан байгуулаад л байсан одоо эдгээр нь одоо бүгд хүний идэш болсон бөлгөө. 1998 онд цаг цагаараа байдагүй цахилдаг хөхөөрөө байдаггүйн үлгэрээр тухайн үеийн засгийн газар төрийн өмчийн хорооноос Эрдэнэт үйлдвэрт шалгалт орж бузар булхайг нь уудалж Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захиралаас халж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, төр өмчөө мэддэг гэдгээ үзүүлэв. Энэ нь Монгол орныг бужигнуулсан тамгаа өгөхгүй зугтаах , элдэв арга саам хэрэглэх нотлох баримтуудыг устгах, шалгалтын хүмүүсийг айлгах дарамтлах , хөрөнгө мөнгөөр өөртөө татах ородлого хийх зэргээр үйл явдал болж байснийг бүгд мэдэх тул олныг үл нуршсугай. Отгонбилэгийг өөрчилнө гэдэг нь түүнийг дагаж түүний ивээлээр Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж түүхий эдийн бизнес хийдэг , Эрдэнэтийн мөнгийг ил далд хувааж иддэг бүхэл бүтэн армийн хувь заяа мөн бүрхэг болно гэсэн үг бөлгөө. С.Зориг нь Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн дотроос хамгийн их магадлалтай хүн байсан бөгөөд түүнтэй Отгонбилэг ганцаарчлан ч юм уу ойр дотны хүмүүсээр нь дамжуулан уулзаж янз бүрийн санал тавьсан бүр магадгүй Эрдэнэттэй холбоотой хэтийн ирээдүйн зүйл яриад хамаг хөзрөө дэлгэсэн байж болох юм. Гэтэл нөгөөдөх нь үл зөвшөөрөөд тэгээд дээрээс нь хамаг нууцыг нь мэдээд үлдсэн байх магадлалтай. Иймд Ш.Отгонбилэгт түүнийг цааш харуулахаас өөр сонголт үлдээгүй байлгүй дээ.
Ийм ч явдал болсон ч юм уу хэмээх бас нэг таамаг
Цаг хугацааны машинаар 1998 оны 10 сард очвол ийм дүр зураг харагдаж байна. Нар шингээд харуй бүрий болжээ. Хотын төвийн гудамжаар архинд цэлхэрсэн царайтай эр ихэд хуучирсан цув өмсөөд захыг нь босгоод алхана.Энэ хүнийг Бат гэнэ. Түүний хажууд хир даг болсон богино юбкийг хаа очиж гайгүй тэгшхэн заяасан хөлөө харуулах зорилгоор өмссөн , төрөлхийн хар царай дээрээ хямд пудр түрхээд хөх өнгөтэй нүүртэй болсон арай залуувтар хүүхэн гэлдэрнэ. А үүнийг Оюун гэнэ. Эрэгтэйн халаасанд найрка байгаа бөгөөд хос хоёр түүнийг хувааж уугаад дараа нь сайхан биеийн жаргал эдэлчихмээр газар хайж байгаа юм.Ингэж явсаар нэгэн цэцэрлэгийн хашаанд орж нөгөө найркагаа уусан байх , дараа нь адгуус мал шиг секс хийсэн байх. Тэгээд жаахан амсийгээд зовлон жаргалаа ярьсан байх , энэ нохойнх шиг амьдралд нь ардчилалын хэдэн пи… нууд буруутай гэж дүгнэсэн байх. Ижил хувь заяатайгаа гайхан тэврэлдэн уйлж нус нулимасандаа холилдсон биз. Зовлон үзсэн зүрх нь хэнээс ч хамаагүй өшөө хорсол авах хүслээр дүүрээ биз. Байнга энэ хавиар архи ууж хог түүдэг тул хажуугийн байранд Зориг амьдардаг гэдгийг мэддэг байсан биз. Тэгээд өөрсдийнхөө болон ядарсан ард түмний нэрийн өмнөөс хариулага тооцохоор гэрт нь орсон байлгүй. Тэгээд янз бүрийн юм болсон биз. Шидэт толиор хоёр гарыг эргэн харвал Оюун эгч тэр цагаас хойш нэг их удалгүй хормойн өвчин тусаад тэр нь хүндрээд хамар нь тасарч унаад өөдлөхгүй байсаар хорвоог орхижээ. Одоо нэгэнт хийсэн үйлийнхээ горыг амсаж халуун тамд тарчилж байгаа аж. Бат ахын хувьд арай хүнд тусжээ. Нэгэн өвөл гадаа тасарч унаад хөлөө хөлдөөгөөд 2 хөлөө гуянаасаа доош тайруулжээ. Ядаж байхад бөгс нь бие нь мэдээгүй болсон бөгөөд хаа ч хамаагүй хэзээ ч хамаагүй өөрийн мэдэлгүй хүндэрдэг аж. Өөрийн мэдлийн траншейнд хоног төөрүүлдэг бөгөөд орой бүр хар дарж зүүдэлдэг гэнэм.
Үүнийг бичигч Можгорхүү миний бие хэн нэгэн хүнийг энэ хэрэгт гүтгэх нэр төрийг нь унагаах гэсэн санаа агуулаагүй бөгөөд бодож явдаг зүйлээ сийрүүллээ. Энэ аймшигт хэрэг илрээсэй гэсэн чинхүү бодолтой явдаг билээ.
www.mojgorhuu.wordpress.com
Зочин · 2016/03/04
энэ хэргийг илэрчих вий гэж айж эмээж хшн байгаа байх аа http://www.24tsag.mn/content/126651.shtml
Зочин · 2015/04/23
nadad batuul gedeg hun ih ebgui setgegdel toruuleed baidgiin yagaad malgain ten bsan bol geheer l dotor ebgui orgidog mon baatar tsoliig elbegee tuund ogson n sonin sanagddag minii bodol
Зочин · 2015/04/21
ЭНЭ БОЛ ӨӨРИЙГӨӨ НУУГДАХ АРГЫГ ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ 2 МӨН САНААЧИЛЖЭЭ. МАЛГАЙГ НЬ ЯАХ ЮМ БОЛ БАТҮҮЛ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ АРГАА СИЙЛЖЭЭ БАЯР ХҮРГЬЕ
Зочин · 2015/04/20
Элбэгдорж, Бат-Үүл 2-н захиалгат бичлэг ю******, хаа****** юм
Зочин · 2015/04/20
Элбэгдорж, Бат-Үүл 2-н захиалгат бичлэг ю******, хаа****** юм
Зочин · 2015/04/20
энэ бүх таамаг худал байсан учраас илэхгүй байгаа юм
өндөр болгох нууц · 2015/04/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/20
Otgonbileg gedeg huvilbar hamgiin uene baih magadlaltai< ter hun yamar ih umaa aldah geed yuch hiihed butsahgui yvsan hun, tegeed ch bas burhnii shiitgeliig hurtsen baih gej bodoj baina
Зочин · 2015/04/20
19-р зууны нэгэн дэлхийд алдартай эрдэмтэн одо цэвэр Монгол хүн гэж байхгүй гэж хэлж байсан нь үнэн болж таарлаа. Монгол орныг ардчилагчид нэртэй хятадын хурлийзууд сүйтгээд байхад тэдний төлөө сонгуульд санал өгөөд байдаг энэ ард түмэн лав эрүүл биш ээ. Ирэх жил хятадын хурлийзуудыг унагаж бүгдийг нь цаазлах хэрэгтэй.элбэгдоржоос эхлэх нь зөв.
Зочин · 2015/04/20
sonsoj l baisan tuuhuud bna daa tsag hugatsaa haruulah bailgui deeee.