Нэрээ сольсон Хятад иргэн Т хууль бусаар хил нэвтрэхийг завджээ
2015/04/24
Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр /2007 онд албадан гаргагдсан/ БНХАУ-ын иргэн Т гэгч нэрээ сольж хууль бусаар хил нэвтрэхийг завджээ.
Уг хэргийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан аж.
Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 кг хуш модны самар нуун хил хяналтын байгууллагуудын шалгалтаас зайлсхийн хил нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагч илрүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна..
Зочин · 2015/04/26
hehe 6 kg samar gej yaasan tom hereg ilruulee ve heden wagon samar nuutsaar gardgiig medhel yum