Салсандаа үнэхээр их баярладаг
2015/04/25
Би нэг залууг бүтэн 2 жил гэртээ тэжээсэн. Тэр бүр даварсан өдөр нь тэрийг тэжээх мөнгө олохын тулд ажиллаж ирээд гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийж гэрийн эзэгтэй шиг байх ёстой гэсэн.
Утсаа сонсохгүй жоохон удаан дуудуулахад л утсаа яасан удаан авдаг юм гэж загнуулдаг байсан. Би найзуудтайгаа ч уулзахаа больж өрөө болохоор ажилгүй, өглөө ногоорч ногоорч босонгуутаа нэг бол пс тоглоод суучина эсвэл буйдан дээр тв үзээд алцайгаад хэвтчинэ.Ттэгээл өөрийгөө тэнгэрт тултал дөвийлгөнө. Нээх их сайхан юм ярьж чихэн дээр цэцэг ургуулна.
Нэг удаа саллаа гэж хэлэхэд тэр согтуу гэрт маань дайрч орч ирээд намайг алгадсан. Гэтэл би ээждээ ч чангахан чимхүүлж үзээгүй. сэтгэл минь ямар их түлэгдэж хорсож гомдож байсан гэж санана одоо би салсан даа баяртай байна.
Зочин · 2015/04/26
hamaa bh