Өнөөдөр ихэнх нутгаар хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2015 оны 04 дүгээр сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.
 
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.