Б.Батдэлгэр:Ээж нь тэнгэрт од болоод харж байгаа шүү гэж охиндоо хэлдэг
2015/04/28
Бяцхан үрийнхээ төлөө амь амьдралаа зориулж, түүнийхээ сайн сайхан ирээдүйгээр мөрөөдлөө өнгөлсөн нэгэн аавтай уулзаж ярилцлаа. Эцгийн хайр л ийм байдаг байх даа гэмээр дэндүү өгөөмөр бүхнийг охиндоо бэлэглэхийг хүсдэг түүний үг бүхэн ухаарал, гэрэл гэгээг мэдрүүлж байв. Түүнийг Б.Батдэлгэр гэдэг.
Ханийнхаа хоёр эгчид хязгааргүй их баярладаг
Эхэндээ “Би аавдаа том хайртай”, "Ийм их хайртай" гээд гараараа дүрсэлдэг байсан бол одоо сайжраад “Би аавдаа маш их хайртай”, “Аавдаа хязгааргүй их хайртай” гэж хэлээд аавыгаа баярлуулж байна даа.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Сайн сайн. Охинтойгоо, дүүтэйгээ 3-уулаа амьдарч байна. Миний охиныг Б.Цэцэйхэн гэдэг. Удахгүй 4 нас хүрнэ дээ. Дүүгийн маань хувьд охиныг минь ой гарантайгаас нь хойш манайд амьдарч хүүхэд харах ажилд туслаж байгаа хүүхэд. Одоо том охин шиг минь л ижил, дасал болж дээ. Би чинь хоёр охинтой аав шиг л байдаг юм.
-Охины тань нэр их содон санагдлаа. Яагаад энэ нэрийг охиндоо хайрласан түүхээсээ хуваалцаач?
- Анх эхнэрийгээ бие давхар болсныг сонсоод л нэр бодож эхэлсэн дээ. Монголынхоо түүхтэй холбоотой нэр байвал зүгээр юм гэж шийдээд Чингис хааны дунд охин Цэцэйхэн бэхийн нэрээр нэрлэсэн. Хаан аавдаа их нөмөр нөөлөг, тус дэм болж явсан хатан байсан юм билээ. Энэ талаар Жэк Уэтэрфордын "Монгол хатдын нууц товчоо" номноос уншиж болно.
-Уучлаарай, таны сэтгэлийн гунигийг сөхөх гэж байгаадаа хүлцэл өчье. Таны сайхан ханийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ханийн тань гэгээн дурсгалыг гүнээ хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу. Ханийнхаа талаар дурсаач?
Анх 2013 оны 09 сард түүнийгээ хорт хавдар гэдэг муухай өвчнөөр өвдсөн болохыг мэдсэн. Ханиа эмчлүүлэхийн тулд бид бүхэн гадаад дотоодын олон эмнэлэгт эмчлүүлж байсан ч бие нь тасралтгүй муудсаар 2014 оны 11 сард бурхан болсон доо. Бид чадах бүхнээ хийсэн ч түүнийгээ удаан амьдруулж чадаагүйдээ үнэхээр их харамсдаг. Бидэнд маш олон хүн туслаж байсан ч тэдгээрээс ханийг минь алган дээрээ бөмбөрүүлэн асарч байсан төрсөн 2 эгчид нь хязгааргүй их баярладаг. Эгч дүүсийн амь нэгтэй, хайр халамжийг үнэхээр үзүүлж чадсан. Хүний хураасан болон хойноос нь үйлдсэн буяны хэмжээгээр диваажинд хүрэх зам нь гэрэлтэж байдаг болохоор бид бүхэн боломжоороо л тал тал тийшээ буяны ажил зохион байгуулцгаасан.
-Бас та бүхэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийг тохижуулсан шүү дээ. Тэр мэдээлэл тухайн үед маш олон хүний сэтгэлд гэрэл татуулсан сайхан зүйл болсон?
-Тиймээ. Бид олон хүнд хүрэх, дорвитойхон ажил хийе гэж шийдээд ханийхаа эмчлүүлж байсан Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч нартай уулзаж ярилцаад хоёр хүний өрөөг тохижуулахаар сонгосон. Бид тус өрөөг өмнө нь эмчлүүлж байсан гадны томоохон эмнэлгийн өрөөтэй ижил хэмжээнд болгож өгөхийг хүсч байсан минь биелсээн. Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ч мөн адил маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Тэд энэхүү ажлын маань талаар өөрийн вэб хуудсаар дамжуулан бусдад түгээхээр болсон. Мөн биднийг ч гэсэн мэдээлэл түгээх ажилд туслахыг хүссэний дагуу би өөрийн хувийн фэйсбүүк хуудсанд тавьсан юмаа. Мэдээлэл үнэхээр маш олон хүний сэтгэлд хүрсэн юм билээ.
-"Үхтэл үр харам" гэж айхтар үг байдаг даа. Хэчнээн өвдөж зовж шаналж байсан ч тээж төрүүлсэн бяцхан үрээ үнэрлэж, түүнийхээ сайн сайхны төлөө өдөр бүр залбирч л суусан байх даа, хань тань...
-Бидний хайрын ганц үр минь юм шүү дээ. Охиндоо хязгааргүй хайртай байлгүй яахав. Биеийнх нь байдал муудах тусам охиноо өөрөөсөө хөндий байлгах гэж хичээж, зүтгэдэг байсан. Тухайн үед тэр бүхнийг хажуунаас нь харахад үнэхээр хүнд байдаг байлаа. Гэвч сүүлд нь бодоход хань минь маш их ухаан зарж, тэвчээр гаргаж байсныг ойлгосон. Үнэхээр дотроо бол цаг, минут, секунд бүрт охиноо тэврээд, үнсээд л байж баймаар санагддаг байх. Дотроо байгаа тэр их хайрыг гаднаа гаргалгүй тэвчиж байсныг нь одоо бодохоор хэцүү. Тэр их тэвчээрийнх нь хүчинд өнөөдөр охин минь надаас ээжийгээ бага нэхэж, намайг бага зовоож байна. Бурхан болохоос нэг хоногийн өмнө бид хоёр ярилцсан юм. Тэгэхэд “Би охиндоо ерөөсөө санаа зовохгүй байна. Би чамдаа бүх сэтгэлээрээ итгэж байна. Чи минь охиноо маш сайхан аваад явчихна. Чамдаа би итгэж байна” гэж хэлж байсан. Ханийгаа ийм амархан яваад өгнө чинээ санаагүй бодоогүй явсаан.
Би гуньж гутраад явбал хань минь гомдоно шүү дээ
Эр хүн шиг байж чадахгүй, охиндоо сайн эцэг байж чадахгүй, өөрөө гуньж гутраад байна гэж санаа нь зовох вий гэж их боддог. Тэр бодлоо л байнга бодож, өөртөө урам зориг өгч тайвширдаг.
-Тэгэхэд охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй хэцүү байсан байх даа?
-Тийм ээ. Үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Тиймээс сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад "Ямар ч гэсэн үнэнийг хэлэх ёстой. Өөрийнхөө хэмжээнд хүүхэд ч гэсэн салах ёс гүйцэтгэх ёстой" гэж хэлсэн. Ингээд охиндоо хэлэхдээ "Ээж нь тэнгэрт яваад од болчихсон. Ээж нь их сайн хүн байсан. Сайн хүмүүс тэнгэрт очихоороо од болдог юм” гэж тайлбарласан. Миний охин орой од гарахаар "Аав аа, тэнд од байна. Тэнд сар байна" гээд л их ярина. Тэгэхэд нь би "Ээж нь хоёуланг нь тэнгэрээс од болоод харж байгаа шүү. Ээж нь од руу явахдаа чамайг аавынхаа үгэнд сайн ороорой. Чамайг аавынхаа үгэнд сайн орж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа" гэж ярьдаг даа. Миний охин их хэрсүү, ухаантай сэргэлэн юм болохоор аавынхаа хэлснийг сайн ойлгоод ээжийгээ нэхэж зовоодоггүй.
-Гэхдээ л мэдээж хүүхэд л юм хойно ижийгээ нэхнэ. Тэр мөчид төрөх мэдрэмжийг таны дотор байж үзсэн хүн л хэлж, тайлж чадна. Тэр хэцүү үе бүрт та өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?
-Эр хүний нулимс ч бас нуугддаггүй шүү дээ. Сэтгэлдээ бугшсан бүхнээ асгартал уйлж, гаргаж чадаж байна уу?
-Охиных нь талаар асуумаар байна. Охинтойгоо өдрийг хэрхэн өнгөрөөж байна вэ. Хийх ажил мундахгүй л байх даа?
-Сүүлийн үед аавуудын талаар хар мэдээлэл бишгүй л гарах боллоо. Гурав, дөрөвхөн настай хүүхдүүд аавынхаа гарт амиа алдаж байна. Энэ бол маш том эмгэнэл шүү дээ.
-Хорвоо дээр хамгийн том бэлэг, баяр баясгалан болж ирсэн үр хүүхдээ бид алган дээрээ бөмбөрүүлж, хайрандаа жаргаах ёстой. Гэтэл үр хүүхдээ тамлаж, зовоож байгаад үнэхээр сэтгэл эмтэрдэг. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр ч ийм мэдээлэл их цацагдах боллоо. Түүнийг нь хүмүүс бусдад түгээж байгаад нь шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс ч нийгмийн сүлжээгээр жаахан ч атугай сайн сайхан зүйлийг түгээхийг хичээж, охинтойгоо өнгөрөөсөн сайхан цаг мөчүүдийн дурсамжийнхаа зургийг нүүр номынхоо хуудсанд ихээр тавьдаг. Тэр маань ч тойрон хүрээлж байгаа хүмүүст маань их хүрч байгаа гэж бодож байгаа. Энэ үйлдэл минь нийгмийн муу муухай зүйлстэй, өөрийнхөө хэр хэмжээнд л тэмцэж, цайруулах гэж оролдож байгаа хэрэг юм. Одоогоор үүнээс илүүг хийж чадахгүй явна.
Үргэлжлэлийг эндээс
2015/04/29 · 2015/04/29
залуу минь ураг****** чамд сайн хүн таарнаа.өнгөрсөн хүнийг дагаад үхэж болох биш дээ