Л.Гансүх нарт холбогдох хэргийг дахин шалгана
2015/04/29
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нартай холбоотой хэргийг энэ сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн прокурорын байгууллага руу хоёр дахь удаагаа шилжүүлсэн.
Гэвч уг хэргийг Нийслэлийн прокурор хянан хэлэлцээд дахин мөрдөн байцаалтад буцаалаа. Иймээс АТГ дахин Л.Гансүхтэй холбоотой хэргийг дахин шалгахаар болов.
Өмнө нь энэ хэргийг АТГ-аас тусгаарлан шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн ч мөрдөн байцаалт дутуу байна гэх шалтгаанаар буцаасан удаатай. Эл хэрэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж энэ хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаад зургаан хүнд цагдан хорих арга хэмжээ авч гурван хүнийх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.
Хэргийн талаар эргэн сөхвөл, 2014 оны долдугаар сарын эхээр АТГ, “Үндэсний аудитын газрын урьдчилсан дүгнэлтээр Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй” гэх мэдэгдлийг хийсэн. Улмаар түүнийг АТГ-аас эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж нүүрс хөтөлбөрийн хөрөнгөөс 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Цагдан хорих 461 дүгээр ангид гурван сар саатуулсан билээ. Тэрбээр хорих ангид сар гаруйн хугацаанд өлсгөлөн зарлаж, аравдугаар сарын 29-ний өдөр батлан даалтад гарсан.
Зочин · 2015/04/29
хорьж байгаад шалгаач ээ,гадуур хор найруулаад явна штээ
Зочин · 2015/04/29
yaasan ***lgaj duusadggvi ym be ymar ih zav zaitai uls ve avsan ni vnen idsen vnen l gee biz dee zvgeer l buudchaach