Тэтгэврийн насыг уртасгахыг эсэргүүцэв
2015/04/30
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байгаа билээ.
Уг хуульд шинэчлэн тусгаснаар тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэй 62 болгон нэмэгдүүлнэ гэж тусгаад байгаа юм.
Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Учир нь тэтгэврийн насыг уртасгах нөхцөл манай улсад одоогоор бүрдээгүй байна гэж үзэж байгаа аж. Мөн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хүн амын дундаж наслалт, хөдөлмөрийн нөхцлийн судалгааны дүн мэдээ, нийгмийн тогтолцоо төлөвшил гэх мэт харгалзах хүчин зүйлээс шалтгаалан тэтгэврийн насыг уртасгах боломжгүй гэж МҮЭХ-ны удирдлагууд мэдэгдэж байна. Түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төрийн тэтгэврийн сан мөнгөгүй болсонтой шууд холбоотойгоор тэтгэвэр авагчдын тоог цөөлөх бодлого гэж үзэж байгаа аж. Мөн МҮЭХ-ны удирдлагууд ирэх тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг Засгийн газраас хүсэхээ мэдэгдлээ.
Зочин · 2015/04/30
тэгмээр дээ. ҮЭ-ийм л юман дээр дуугарахгүй бол юугаа хийхэв дээ.