Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн. Учир нь нийт нутгаар хуурайшилт эрс нэмэгдэн улмаар түймэр газар аваад байгаа юм.

Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж


Төв аймгийн хоёр экспедиц 29-нд Сэргэлэн сумаас баруун урагш үүл тосч нөлөөлөл үзүүлснээр зүүн талын сумдууд болон Улаанбаатар хот орчмоор 2.0-7.0 мм бороо орлоо.
Харин Хэнтий аймгийн гурван  экспедиц Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын зааг, Баянмөнх, түймрийн голомт бүхий Баян-Адарга, Дадал, Норовлингийн чиглэлд үүл угтаж гараад ажиллагаа явуулахад бэлэн байдалд байгаа аж. Өглөө эрт нэг удаа нөлөөлөл үзүүлснээр  Өмнөдэлгэр, Биндэр,
Батноров, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.0-5.0 мм бороо оржээ. Энэ ажлын үр дүнд Өмнөдэлгэр сумын нутагт одоо бороо үргэлжлэн орж байна.


Ирэх сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно гэж Урьдчилан мэдээлэх төвөөс мэдээлж байгаа юм.

Түймрийн гамшиг хамгийн ихээр нүүрлээд буй Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж. Тэдний тооцож буйгаар өнөө шөнөдөө дээрх нутаг дэвсгэрт үүлэнд нөлөөлөх бололцоотой юм байна.