Ё.Гантуяаг хүүхдүүдийнх нь хамт цагдан хорьжээ
2015/05/01
Манай улсад их хэмжээний мөнгөтэй ирээд сураггүй болсон гэх ХБНГУ-ын иргэн М.Л. Клойбер энэ сарын 17- нд нас барсан байдалтай олдсон. Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлээд байгаа юм.
Харин эл хэрэгт холбогдуулан түүнтэй хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг охин, хүү, хүргэнийх нь хамт саатуулан шалгаж байгаа талаар эх сурвалж хэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 91, 148 гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Б.БАТ