Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэгш ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний хүрээнд Е.Перголези “Ливиетта, Траколла хоёр” Италийн орчин үеийн дуурийг Итали улсад суугаа Монгол улсын Элчин Сайдын Яам, Кучинелли сан, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран 2015 оны 05-р сарын 01-ны өдөр 19 цагт, 02-ны өдөр 17 цагт тоглох гэж байна.

    Тус дуурь нь Монголд анх удаа тавигдаж байгаа бөгөөд Италийн уран бүтээлчидтэй хамтарсан, хошин дуурийг УДБЭТ-ын хамт олон өөрийн тайзнаа бүтээх гэж байна. Дуурийг тайзнаа амилуулахаар Итали улсын дуурийн дуучин Леонардо Галеци (баритон), Эленора Пиронди (сопрано), удирдаач, хөгжмийн найруулагч Фабио Чиофини, найруулагч Паоло Байоко, товшуур хөгжимчин Майорана Стэфано, Кучинелли сангийн төлөөлөгч Лаура Колетти нийт-6 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 04-р сарын 24-нд Монгол ирээд байна.
Монголын сонгодог урлагийн үзэгчдэд шинэ урсгал, чиглэлийн дуурийг шинээр бүтээн туурвиж, үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа шамдан ороод байна. 

   Ливиетта, Траколла хоёр” /опера буффа/ дуурийн яриан хэсэг болон хөгжмийг УДБЭТ-ын уран бүтээлчид амилуулах бол, дуулалтын хэсгийг италийн дуучид дуулах болно. Тус дуурийн онцлог болох Arciliuto–буюу товшуур хөгжмийг италийн хөгжимчин хөгжимдөнө.

   Тус дуурь нь 1734-10-25-нд Испанийн хатан хаан Элизабеттагийн төрсөн өдрөөр Наполи хотын гэгээн Бартоломеогийн Театрт анх тоглосон бөгөөд Сирийн Адриано хэмээх инээдмийн жүжигтэй хамт 2 хэсэгтэйгээр хавсруулан тоглосон байна. Тухайн үед шинэ инээдмийн жүжгийг танилцуулах зорилгоор 3 үзэгдэлт дуурийн дунд 2 хэсэгтэйгээр тоглуулж танилцуулдаг байсан аж. Энэхүү танилцуулах үйл ажиллагаа нь зөвхөн италийн театруудад явагддаг байжээ. Учир нь инээдмийн хэлбэр маяг нь тухайн үеийн “их” театруудын язгууртан ихэмсэг хэл ярианд зохицохгүй хэмээн үздэг байв. 

   Дуурийн үйл явдал нь хулгайч Траколло эргэн тойронд өрнөх бөгөөд бүтэлгүй хулгайч маань Ливиеттаг залилах гэж үр дүнгүй хичээх аж. Үйл явдал туахайн үеийн эмгэнэл байсан зүсээ буруулах, залилан мэхлэх зэрэг үйлдлийг харуулах бөгөөд эцэст нь үйл явдлын зангилаа тайлагдаж амар сайхандаа жаргах аж.
Тус дуурь нь Перголесийгийн хөгжмийн гоо үзэсгэлэн, амьдрал дүүрэн оргилуун байдал, хөгжөөх авъяасыг харуулсан өөр нэгэн тод жишээ юм.

Тоглолт 2015 оны 05-р сарын-01 ны өдөр 19 цагаас , 05-р сарын-02 ны өдөр 17 цагаас тоглоно.

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.
Утас : 99196609, 88044508, 99024933, 99194570