Сонгино хайрхан дүүргийн 7-р хорооны хоёр гудамжны иргэдийн төлөөлөл манай редакц руу өөрсдийн хоолойгоо хүргэхээр хандсан юм. 

Тодруулбал, Сүүлийн 5-8 жил тус хооронд амьдарсан иргэд олон хорооны даргын нүүрийг үзжээ. Нэг ч дарга нь иргэдийн төлөө шавар шалбаагтаа дарагдаад байдаг шорооны асуудлыг шийдээгүй байна. Цас ордоггүй өвөл, бороо ордоггүй зун, намар гэж байхгүй хэмээн иргэд халаглаж сууна.

Бороо, цас орох болгонд хоёр гудамжны асуудал сөхөгдөж иргэдэд болон жолооч нарт бэрхшээл дагуулдаг гэнэ. Тэр бүү хэл иргэд гэртээ орж чадахгүй тохиолдол ч гардаг байна. Усны тэргээр ус зөөхөд хүртэл хүндрэлтэй байдал үүсээд байгаа аж. Гэтэл саяхны орсон борооны улмаас хогны машин хүртэл шаварт суужээ.

Иргэд хорооны даргаасаа асфальт зам тавьж өгөхийг  заавал шаардахгүй. Ядаж шороогоор тэгшлээд өгнө үү гэсэн асуудлыг дэвшүүлэв. Хороон дээрээ очихоор асуудлыг тоож авч хэлэлцэхгүй байгаа юм байна.