Өвөр Монгол дах Залуучуудын зөвлөл байгуулагдлаа
2015/05/05
Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оны 9 дүгээр сарыг Залуучуудын Зөвлөлийн сар болгон зарласантай холбогдуулан Монгол улсын хэмжээнд 650 гаруй аж ахуйн нэгж байгууллага дээрх залуучуудын зөвлөлүүдийг байгуулаад байгаа билээ.
Ийнхүү залуучуудын зөвлөлийг байгуулснаар аж ахуйн нэгж байгууллага дээрх залуучуудын нийтлэг эрх ашиг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах онцгой ач холбогдолтой юм.
Энэхүү ажил нь одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд залуус маань байгууллага дээрээ залуусын зөвлөлөө байгуулсаар байна. Энэ удаад МЗХ-ны дэргэд ӨвөрМонгол дах Залуучуудын зөвлөл албан ёсоор байгуулагдаж өнөөдөр буюу 5 сарын 04-нд салбарынхаа тамга гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. Зөвлөлийн тэргүүнээр Б.Батхүү сонгогдож, тэргүүлэгч гишүүдээр М.Бат-Эрдэнэ, Б.Бямбабаяр, Э.Нямдаваа нар тэргүүлэгч гишүүдээр сонгогдлоо.