Ухаангүй эр байж, эргэж төрөөрэй үр минь
2015/05/06
Би төгсөх курсын оюутан. Найз залуутайгаа бараг л суух дээрээ тулж хамт амьдардаг. Гэтэл одоо тэр миний хажууд алга. Хичээл, ажил гэж явсаар өөрийгөө жирэмсэн болсныг мэдээгүй саран гаран болж. Хэд хоногийн өмнө өөрийнхөө хамгийн их хүлээж байсан хүнээ алдчихлаа. Бид 2-ын харилцаа нэг л хоосон хөндий болсон тэгсэн ч би тэсээд л явдаг байсан өөрийнхөө эцэг эхээс зөрөн байж энэ хүнийг сонгоод гэрээ явсан хүн тэсэхээс өөр яахав. Цагийн ажил хийж төгсөхөөр гүрийж яваа надад энэ хүн ямар хүн гэдгээ харуулаад байх шиг. Их ядарч нойр хоолгүй явж байгаагаас болсон байна гэж эмч хэлсэн. Доогуур гэнэт хүчтэй хатгуулаад бөөн нөж гараад л цус алдсан арайхийж ажлынхаа хүнтэй эмнэлэг ортол аль хэдийнээ зулбасан байна гэсэн мэдээг сонссод тэнгэр нэргэх шиг болсон. Одоо уйлаад ч нэмэргүйгээс хойш үр минь ээж нь одоо хүчирхэг байх болно буцааж чамайгаа заавал авах болно оо. Т.Ц-ээс.
Харин би одоо энэ хүнээс салсан нь дээр биз дээ. Алдаал биз юундаа усан нүдлээд байгаа юм гэх хүнийг эцэг гэж дуудуулах эрхгүй гэж бодож байна.
Зочин · 2015/05/07
Ухаантай бай бүсгүй минь.Чиний зөв. Санаа зөв бол заяа зөв гэж үнэн үг шүү. Чи заавал сайн ханьтай учрах болноо.
Зочин · 2015/05/06
сонголт хамгийн чухаЕл . level up . ireeduid bii boloh amidral chine . ulam hetsvv l bh bolno . uchir erchuud anhniih baih gej husdeg. emegteichuud suuliinh n bgasai gej husdeg . chamtai ucchirsan er hezeech ooriigoo anhnii nandin gedg utgaar chamaig hairlahgui
Зочин · 2015/05/06
salsan ni deer. Iim hun chinii amidraliim hani bolj chadahgui, hungun hiisber hun yum bna. amidrald nuhatstai handah hun bish bna. ireeduigee haraad urg****. hoishoo haraad ch nemergui buun aldaa haragdaj haramsaj uitgarlaj gunih l bolno, tiim uchraas zubhun urag****.
Зочин · 2015/05/06
зоригтой, бас хүчтэй байгаарай бүсгүй үр нь чамд эргэж ирнээ