Бид нэг үеэ бодоход асуудлыг хэдэн мянган талаас нь хэлэлцэж, судалдаг, хэрэлддэг болсон байна. Долоо хэмжиж нэг огтлохын тулд ард түмнээрээ хуваагдаж, парламент дотроо, Төрийн гурван өндөрлөг нь талцан хуваагдаж байна.Монголын ард түмэн бас хоёр талд зогсчихсон. Цахим ертөнцөд идэвхтэй жиргэдэг, твиттерээр үзэл бодлоо хуваалцдаг дундаж насныхан хүртэл хоёр тал болон хэрэлдэж, хэлэлцэж байгаа. Эндээс л үр дүн гарах учиртай. 
Одоогоос тав зургаан жилийн өмнө бид ингэж ярилгүйгээр, хэрэлдэлгүйгээр Оюутолгойгоо тавиад туучихсан. Төрийн өндөрлөгт эрх мэдэл дээр суугаа хоёрхон хүний гарын үсгээр асар том ордоо өгөөд л явуулчихсан. Харин хожимдсон хой­но нь мянга түм орилоод ч асуудал ший­дэгдээгүй. С.Баяр шиг дайсан өнөө­дөр байхгүй мэтээр харааж суу­гаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 6-ны өдөр М.Энхсайханд боломж олгоод явуул­чихсан бол хожим 2500 төгрөгөөр бид яах юм бэ. 20 жилийн дараа авах аш­гаар “Эрдэнэс Тавантолгой” юу бү­тээх юм. 

Тэр ч байтугай батлан хам­гаалах, үндэсний аюулгүй байдал, ний­тийн ашиг сонирхлоо хамгаалсан шийд­вэр Засгийн газар гаргах эрхгүй тийм гэрээнд гарын үсэг зурах бай­лаа шүү дээ. 
 Гадны оффшор бүсэд байр­шилтай, хувьцаагаа нээлттэй арил­жаалах боломжтой компанийг анх гэрээний төсөлд оруулсан гэд­гээ Ж.Оджаргал “100 чухал сэ­дэв” нэвт­рүүлгийн үеэр хүлээн зөв­шөөр­сөн. Тэрбээр, “Анхнаасаа MMC гэж бу­руу ойлгуулчихсан нь бид­ний бу­руу. 

“Энержи Ресурс” юм шүү гэд­гийг одоо зөв ойлгуулах ёс­той” хэ­мээн ярьсныг олон ч хүн сонс­сон. Хө­рөнгө оруулалтын гэрээг анх ярьж эхлэхдээ М.Энхсайхан “Энер­­жи Ре­сурс” их хэмжээний өр­тэй, алдаг­дал­тай ажиллаж байгаа. “Энер­жи Ре­сурс”-ын Ухаа худаг дээр хийсэн бү­­тээн байгуулалт нь гадаадын банк­ны барьцаанд байгаа гэдгийг ил тод хэл­чихсэн бол асуудал арай өөр эр­гэх байсан. 

Тиймээс монголчуудын мэдэхгүй өнгөрч байгаа, хэдхэн хүний дунд хуйвалдаан хэлбэрээр өрнөөд өнгөрөх байсан асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж гаргаж тавиад, хэвлэл мэдээллээс ард түмэн олон янзын мэдээллийг шүүрдэн уншиж байгаа нь давуу тал юм. Нэгэнт эхэлсэн энэ ярианы эцсийг үзэх нь одоо хамгийн чухал байна. Тавантолгойн ордыг ашиглахдаа элдвийн ил далд лобби, аль нэг компанийн луйвар булхай, цөөхөн хэдэн гишүүдийн хуйвалдаан хэрэггүй юм. 

Нэгэнт л гэрээ олны анхааралд орж “Энержи Ресурс” ингэтлээ зүтгэж Засгийн газарт дарамт үзүүлсэн асуудал олон нийтэд ил болчихлоо шүү дээ. Тиймээс Тавантолгой дээр нууц гэж байх ёсгүй гэдгийг нь М.Энхсайхан сайд болон “Энержи Ре­сурс” компани, Ж.Оджаргал нар ойл­гоосой. Хуйвалдаан хийгээд ч одоо хол явах­гүй. Монголчууд таван жилийн до­тор олон зүйл ойлгосон.  Хувийн нэг компанийн талд парламент дот­роо бүлэглэл болчихсон байгаа нь тө­рийн чадамж суларч мөнгөтэй хүн тө­рийг удирдах хэмжээнд хүрчээ гэд­гийн баталгаа болж байна. Энэ бү­лэглэлийг улстөрчид “Нүүрсчдийн нам” гэж нэрлэж байгаа юм гэнэ лээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Балжир