Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн "Гэгээн муза" наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.

  Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Ажилтны Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. 

Энэ жилийн "Гэгээн муза" наадмын онцлог нь: 

1. “Гэгээн Муза” академийн удирдлагууд Армен улсад зохион байгуулсан Олон Улсын Театрын Институтын /ОУТИ/ 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза” наадмыг  олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн.

2. “Гэгээн Муза-12” дахь наадам “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлүүдээр зохион байгуулагдана.

3. “Гэгээн Муза-12” дахь наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, ОХ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцоно.

Мөн "Гэгээн Муза" 12 наадмын хүрээнд тоглогдох гадны орнуудын жүжгийн хуваарийг танилцуулж байна

Тасалбарын захиалга явагдаж байгаа бөгөөд 322132, 88087088 утсаар захиалж болох юм байна. 
Нэг хүний жүжиг /Косово/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /ОХУ/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Эстони/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Швейцарь/ 3000 төгрөг,
Хүүхдийн жүжиг /Солонгос/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Буриад/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Өвөр Монгол/ 5000 төгрөг.
Нэг хүний жүжиг /Косово/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /ОХУ/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Эстони/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Швейцарь/ 3000 төгрөг,
Хүүхдийн жүжиг /Солонгос/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Буриад/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Өвөр Монгол/ 5000 төгрөг