Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгуудыг зарлаж, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ
2015/05/08
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаарх асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 сарын 29-ний өдрийн хуралдаанаар өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хяналтын газар 67, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 33 барилга байгууламжид үзлэг шалгалтын ажлыг холбогдох албаныхан зохион байгуулж ажилласан байна.
Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шалгалтын дүнд хяналт шинжилгээ хийж, холбогдох байгууллагуудаар зөрчилтэй барилга нэг бүрийн газар олголтын байдал, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан эсэх, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэх судалгааг гаргуулж, шалгалтын дүнг эцэслэн нэгтгэсний дүнд 65 аж ахуйн нэгж, иргэн холбогдох хууль тогтоомж зөрчин, зохих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байгаа судалгааг гаргасан.
Судалгаагаар нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар барьж байгаа 28, иргэний захиалгаар барьж байгаа 26, төсвийн хөрөнгөөр барьж байгаа 11 барилга байгууламж байна. Илэрсэн зөрчлийг ангилбал, барилга угсраолтын ажил эхэлсэн 53, барилгын суурийн нүхийг ухсан 12, газрын эрх цуцлагдсан 1, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл цуцлагдсан 1 барилга байгууламж байна.

№ | Дүүрэг | Зөрчилтэй барилга | Газар шороо, суурийн ажил | Барилга угсралтын ажил эхлүүлсэн | Архитектур төлөвлөлтийн даалгаварх батлагдаагүй |
1 | Баянзүрх | 13 | 4 | 9 | 5 |
2 | Хан-Уул | 12 | 2 | 10 | 7 |
3 | Сонгинохайрхан | 13 | 2 | 11 | 4 |
4 | Сүхбаатар | 1 | - | 1 | 1 |
5 | Баянгол | 21 | 1 | 20 | 18 |
6 | Чингэлтэй | 2 | 1 | 1 | - |
7 | Налайх | 2 | 1 | - | - |
8 | Багануур | 1 | 1 | - | - |
Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжуудын захиалагч иргэн, аж ахуйн нэгжүүд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно зөрчсөн байна.
Үүний гол шалтгаан нь Барилгын зураг төсөл иж бүрдэл болоогүй, Инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөл олгогдоогүй шалтгаанаар зураг төсөл баталгаажаагүй, Батлагдаагүй зураг төслийг барилгын захиалагч, гүйцэтгэгчид нийлүүлдэг, Барилга угсралтын ажил гүйцэтгэх цаг агаарын тааламжтай хугацаа богино байдгаас шалтгаалан дулааны улиралд угсралтын ажлыг явуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэдэг.
Уг асуудлыг хэлэлцээд зөрчилтэй барилгын зөрчлийг арилгаж, зөвшөөрөлгүй барилгууды жагсаалтыг эцсийн байдлаар гарган олон нийтэд мэдээлж, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэхээр шийдвэрлэлээ.