Монголын үндэсний үйлдвэрлэгч “Авзага трейд” ХХК-ны ерөнхий захирал П.Мэндбаяр АН-нд элслээ
2013/06/09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт орсон бүтээгчээ дэмжих бодлогыг дэмжин 500 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгч “Авзага трейд” ХХК-ны ерөнхий захирал П.Мэндбаяр өнөөдөр Ардчилсан намд элслээ. Тэрбээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын батлахаа гардан авлаа.