Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн "Гэгээн муза" наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. 

  Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох юм байна. Наадамд оролцох жүжгүүдийг 17-22 ны хооронд шалгаруулж байгаа бөгөөд өнөөдөр хоёрдугаар шатны шалгаруулалт албан ёсоор эхэлж шүүгчид тангарагаа өргөлөө.