Намайг гаж эргүү дагз гэж элдвээр бүү хэлээрэй. Би одоо томоохон их сургуульд суралцаж яваа оюутан. Олон жил сурдаг болохоор найз залуутай болох нь бүүр хэл жирэмсэн болохыг гэрийнхэн маань таг хорьдог. Нас минь явж байгаа болохоор байгалийн жамаараа хүсэх зүйлээ хүсээд заримдаа галзуурах шахах юм. Бие физиологийн асуудлыг ямар эм тариагаараа шийдэлтэй биш. Уг нь миний үеийнхэн найз залуутай яваад болоод л байна. Би  яагаад ингэж болохгүй гэсэн бодол намайг хүчтэй эзэмддэг ч гэр бүлийнхээ нэр хүнд итгэлийг нь алдахгүй гэсэн бодолтой явдаг болохоор гүрийх юм. Хааяа даа гар хангалгаар өөрийгөө торгоож явна даа. Ингэхэд над шиг ингэж явдаг хүн хэр байдаг бол гэж бодох боллоо.