ХУД-т АН, МАН хоёр амраглах цагаар...
2015/05/27
Нийслэлийн ХУД сүүлийн 7 жил Засаг дарга Ж.Ганхуягаар удирдуулж байна. Өнгөцхөн харахад засаглал тогтвортой мэт. Гэвч тийм биш ажээ. Хэрэв та анзаарсан бол үргэлж л ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуягыг огцруулах гэж байна, тийм ч алдаа, ийм ч дутагдал гарчээ гэх дуулиан шуугиан тасрахгүй үргэлжилсээр. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн гурван орлогч дарга болох Т.Чингүнжав, С.Баасандолгор, Д.Анхбаяр нарын зарим нь ажлаа өгөхөөр болсон гэнэ. Хэнийг үлдээж, хэнийг буцаах ажлыг зохион байгуулан “хор найруулж” яваа хүмүүс нь Дүүргийн ИХТ дахь АН-ын хэсэг бүлэг, ХУД-ийн МАН-ын дэд дарга Б.Цэрэн нар юм. Б.Цэрэн гэж хэн бэ? Энэ хүн яагаад ингэж АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоно вэ ?
ХУД-ын МАН-ын дарга Ж.Алдаржавхлангийн сонгуулийн ерөнхий менежерээр МАН-д анх орж ирсэн энэ нөхөр АН-ын угшилтай гэдгийг АН-хан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчид мэддэг. Яагаад гэвэл нөхөр Б.Цэрэн, Одоогийн ХУД-ийн Засаг даргын орлогч нар орон нутгийн сонгуульд мөр зэрэгцэн, дөрөө харшуулан АН-аас нэр дэвшиж явжээ.
“Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой хэцүү” гэдэг шиг Дүүргийн намын дэд дарга, нийслэлийн намын хорооны гишүүн болтлоо МАН-д байр сууриа бэхжүүлээд авсан энэ нөхөр хоёр үзүүртэй зүү шиг “хор найруулж” явдаг болох нь Дүүргийн АН-ханд тодорхой болоод байгаа гэнэ. Энэ тухай засаг даргын орлогч “МАН-ын дэд дарга Цэрэн гэж манай хүн Алдаржавхланг дагаад нам, дүүрэг хоёроо солиод энд ирчихэж, манай намаас надтай цуг нэр дэвшиж явсан нөхөр дөө” гэж намынхаа нөхдүүдэд бахархан ярьсан байна. Улс төрийн ашиг хонжоо албан тушаал горьдсон “Цэрэнгүүд” яасан их олширно вэ?
Иймэрхүү үзэл бодол, байр суурь нь тодорхойгүй нөхдүүд улс төрийг тогтворгүй болгоод зогсохгүй улс улс орныг муухай харагдуулаад байгаа юм. За даа ХУД-ийн Ардын намд манай Цэрэнгээс олигтой боловсон хүчин ямар байх биш, Цэрэнгийн үгээр тэд хөдөлнө дөө .... харж л байгаарай.
Б.Цэрэн Сүүний үйлдвэрийг удирдаж байсан гэдэг. Ажлаасаа өөрчлөгдөнгүүт “Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн төлөө” ТББ байгуулан өөрөө тэргүүнээр нь сонгогдож аваад нэгэн цагт удирдаж явсан байгууллага руугаа дайрч эхэлсэн байдаг. Бүх үйлдвэрлэл технологийнх нь нууцыг мэддэг болоод тэр шүү дээ.
Үүнийг бол “идүүр лүүгээ нулимах” гэдэг юм. Иймэрхүү үйлдлийг “жудагтай” эр хүн хийдэггүй бөгөөд хийсэн нөхрийг олон түмэн жигшин зэвүүцдэг. АН-ын Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг турхиран Ж.Ганхуягийг огцруулахаар хэд хэдэн удаа оролдлого хийж байсан тэрбээр өдгөө ХУД-ийн МАН-ын гишүүдийг ашиглан улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдсоор л байна. Энэ бүхний эцэст Б.Цэрэнгийн эцсийн зорилго юу юм бэ? Тэр яг ямар үзэл баримтлалтай хүн бэ? Аль намын гишүүн юм бэ? гэсэн асуултууд ар араасаа хөвөрнө.
Түүнд улс төрийн ашиг хонжоо, албан тушаалаас өөр эрхэм зорилго үгүй гэдэг нь түүний улс төрд өнгөрүүлсэн хугацаa, үг, үйлдэл бүхэн нь тодхон хэлээд өгдөг. Хэрэгтэй бол хэнтэй ч эвсэнэ, ашиг орлого, албан тушаал л олдож байвал аль нь ч миний нам гэсэн уриа лоозонтой юм биш байгаа гэж бодогдоно. Ийнхүү ХУД-ийн МАН-д АН-ын гишүүн шургалж Дүүргийг ч, намуудыг ч бужигнуулсаар явна. Дүүргийн ИХТ дахь уугуул намынхаа хамтрагчидтайгаа эрх ашгаараа холбогдсон МАН-ын дэд дарга гэсэн албан тушаалтай Б.Цэрэн гэдэг хүний намтар түүх сонирхолтой бөгөөд бахархмаар биш ч гэлээ муу юмны үлгэр жишээ болохуйц арвин юм билээ. ХУД-ын Засаг даргын гурван орлогчийн хэнийг үлдээх, хэнийг явуулахыг Б.Цэрэн мэднэ. Яагаад гэвэл тэр энэ ажлыг гардан зохион байгуулж буй. Ж.Ганхуяг дарга та хэн гэдэг орлогчоо явуулахаа дүүргийн МАН-ын дэд дарга Б.Цэрэнгээс шууд асуучих. Тэр мэдэж байгаа.