Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг улсын бүртгэлд бүртгэлээ
2015/05/29
“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.
Тус намын хувьд өмнө нь улсын бүртгэлд бүртгүүлэх гээд бүтэлгүйтэж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам болж байна.