МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарах болсон тухай мэдээлэл байгаа. Тус бүлгийн улс төрийн шийдвэр хэрхэн, хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа ч уг мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ынхан уг асуудлаар намын дарга Н.Энхбаяртайгаа зөвшилцөхөөр Сөүлийг зорьсон гэнэ. Тодруулбал, МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва өнгөрсөн баасан гаригт явсан байна. Тэрбээр ямар заавартай ирэхээс шалтгаалж бүх асуудал шийдэгдэнэ.

 

Засгаас гарах болсон шалтгаанаа тус бүлэг Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н гэрээтэй холбон тайлбарлаж байгаа ч хачир дээрээ сонгуулийн хуулиас болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН сонгуулийн хуулиар нэгдсэн саналд хүрч, тохиролцож чаджээ. Ингэхдээ “Шударга ёс” эвсэлтэйгээ зөвшилцөлгүй жийж орхисон байна. Үүнд нь гомдсон “Шударга ёс” эвслийнхэн Засгаас гарна хэмээн сүрдүүлж эхэлсэн нь энэ аж.

 

МАН-ынхан сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг ард түмнээсээ асууж байж шийднэ гэж сүр, дуулиан болж байсан ч сүүлийн үед нам гүм болсон нь мөн үүнтэй холбоотой юм байна.

 

Үүнээс үзвэл, АН, МАН хоёр сонгуулийн ямар тогтолцоон дээр саналаа нэгтгэв гэдэг асуулт гарч ирж байна. Тэгвэл тэд Монгол улсыг нийт таван бүс болгож сонгууль явуулахаар шийджээ. Тодруулбал, баруун, зүүн бүс, төвийн бүсийг урд, хойд гэж хуваагаад, Улаанбаатарыг тусад нь бүс болгоно. Ингээд 28-ыгаа тусдаа квот болгон хуваах саналтай байгаа аж. Аймгуудыг хуваасан дөрвөн бүсэд тус бүр тав, таван квот, Улаанбаатарт наймыг хуваарилаад нийт  28 болж байна. Ингээд нам болгон тухайн квотын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч намд бус хүнд нь санал өгнө. Хүнд өгсөн саналыг эргээд тухайн намд өгсөн санал гэж тооцож намд нь хуваарилах маягаар хийвэл илүү зохимжтой гэж бодож байгаа аж. Тухайн нам хоёр суудал авах хэмжээний санал авсан бол хэн гэдэг хоёр хүнийг сонгох эсэхээ нам нь шийднэ гэсэн үг. Ингэхээр нэг талаас илүү том тойрог болж байгаа, нөгөө талаас сонгогч хүнд санал өгнө, гэхдээ түүнийг намд нь тооцно гэсэн үг.

 

Энэ жижиг намуудад ашиггүй хувилбар. Хэрвээ уг хувилбараар намууд сонгуульд өрсөлдвөл МАХН 2012 оны сонгуульд гаргасан үр дүнгээсээ илүү муу үзүүлэлтийг үзүүлж мэдэхээр байгаа юм. Цаашилбал, дээрх хувилбар нь О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын алдаануудыг давтахгүй гэж том намууд үзэж байгаа юм байна.

 

Засгаас гарах болсон шалтгаанаа тус бүлэг Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н гэрээтэй холбон тайлбарлаж байгаа ч хачир дээрээ сонгуулийн хуулиас болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН сонгуулийн хуулиар нэгдсэн саналд хүрч, тохиролцож чаджээ. Ингэхдээ “Шударга ёс” эвсэлтэйгээ зөвшилцөлгүй жийж орхижээ. Үүнд нь гомдсон “Шударга ёс” эвслийнхэн Засгаас гарна хэмээн сүрдүүлж эхэлсэн нь энэ аж.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Монгол Улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлэх тогтолцоог оруулах санал гаргасан байна. Энэ тухай бүлгийн дарга Н.Батцэрэг “Монгол Улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч хүнийг дугуйлна, ингэхдээ 76-гаас сонгоё гэснээ дугуйлна. Хүний дугуйлсан санал намын сагсанд очно. Хүнээ эрэмбэлнэ, зөвхөн намаараа эрэмбэлүүлэх биш сонгогчоороо эрэмбэлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Одоогийн ажлын хэсэг дээр ийм хувилбар орж ирээгүй, бүлэг энэ хувилбарыг албан ёсоор гаргаагүй ч дэмжиж болох хамгийн боломжтой хувилбар. Сонгогдсон гишүүд нь нийт сонгогчдын саналыг авч чадах эсэхээ шийдэх боломжтойгоороо онцлог” гэж ярьж байсан.

 

Тиймээс л “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарах асуудлыг Оюутолгойгоор далимдуулж хөндөж эхэлжээ. Нөгөөтэйгүүр хэрвээ тус бүлэг Засгаас гарвал Тавантолгойн асуудал нам гацаж мэдэхээр байгаа. Учир нь тус бүлгийн гишүүн, Бүтээн байгуулалтын сайд М.Энхсайхан Тавантолгойн гэрээний төслийг ахалж ажиллаж байгаа билээ. Тэгэхээр М.Энхсайхан сайдыг Ерөнхий сайд яаж, ийж байгаад авч үлдэх магадлалтай юм. Хэрвээ тэгвэл тус бүлэгт ан, цав гарч МАХН, МҮАН-аараа тарж ч мэднэ. Ингэлээ гэхэд МАХН-аас Засгийн газарт суудалтай ганц сайд болох Г.Шийлэгдамба л явах нь тодорхой байна.

Т.Хулан