гэрэл зургийг MPA.mn сайтаас ашиглав

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болсон. Нийт 228 шүдлэн бүртгүүлснээс 137-г нь эрлийз гэх үндэслэлээр хасчээ. Ингээд нийт 91 шүдлэн гараанаас хөдөлсөн. Мөн 14 цагт эхлэх байсан ч бүртгүүлсэн морьдын хэмжилт болон хасалтаас шалтгаалж хойшилсон. 

Жилд ганцхан удаа тохиодог баяр наадмаараа сойсон хүлгээ хурдлуулж чадаагүйдээ уяачид бухимдалтай байна. "Монгол морио танихгүй хүмүүс хурдан морины комисст ажилллаж байна. Шүдлэн насны морьдын уралдааныг хүчингүйд тооцуулан дахин уралдуулах хүсэлт тавина" гэж маргалдаан үүссэн.

"1000 км-ын цаанаас ганц шүдлэн ачиж иртэл ингээд Монгол морь танихгүй хүмүүсээс болж хасагдлаа. Эрлийз байсан бол юу гэж ингэж холоос зорьж ирэхэв. Төрийн наадмаа ч зохион байгуулж чадахаа больж  дээ" хэмээн дургүйцэл бухимдлаа илэрхийлсэн ч тэднийг хурдан морины комиссынхон хүлээж аваагүй юм.

Уг нь наадмын өмнөхөн хэвлэлийн бага хурал хийн эрлийз морьдыг уралдуулахгүй тусд нь уралдуулах тухай журмаа танилцуулсан. Ийм байтал уяачид цаг, хөлсөө гарздан эрлийз морь уралдуулах гэж энэ холыг зорьж ирмээгүй юм. Ямартай ч уншигч та бүхэндээ дараах бичлэгийг хүргэе.