Уурлахаараа тоглоомоо нурааж болохгүй...
2013/06/17
МАН-ын дарга нарын мартагдаагүй үгсийн чуулган
- Хуулийн төсөлд санал тоолох орчин үеийн ололтыг ашиглахаар оруулж өгсөн.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан (МАН). 2010.05.18. Төрийн ордон “Б” танхим.
- Саналын хуудас тооллогыг автоматжуулахад хамаг анхаарлаа хандуулж байгаа.
УИХ-ын ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар. 2011 он. “Зууны мэдээ” сонин №145.
- Саналыг машинаар тоолдог тогтолцоонд шилжсэн. Энэ бол том өөрчлөлт. Иймээс тэр шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна".
Ц. Мөнх-Оргил (МАН). 2011 он. “Нийгмийн толь” сонин. №217.
- Автомат машинаас болоод сонгууль нь будлиантсан тохиолдлыг би сонсоогүй юм байна.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд (МАН). “Үндэсний шуудан” сонин, 2011 оны 12 сар, №280.
- Энэ хууль нь санал тооллогын хүний хүчин зүйлийг багасгасаж автоматжуулах онцлогтой бөгөөд түүхэн ач холбогдолтой.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд (МАН). 2012.3.18.
- Бид Сонгуулийн хуульдаа ч үүнийг тусгасан нь үнэндээ дэвшил байлаа. Тиймээс манай нам техникийн дэвшилд өөрсдийн хүмүүсээ бэлтгэж, зохион байгуулах байтал техникээсээ айсан. Юм л болбол энэ хэрэггүй, машинаар тоолох нь булхайны үүр гэсэн байдлаар эсэргүүцэж хандсан. Энэ нь Ардын намыг техник технологийн дэвшил¬тэй хамт хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлэх замаар улс орныг удирдах чадамж дорой гэдгийг харуулсан.
Сонгуульд автоматжуулсан систем ашиглах асуудал чухалд тооцогдож байгаа шүү дээ. Учир нь 2008 оны долдугаар сарны нэгэнд болсон үйл явдал бол сонгуулийн булхай луйвраас болсон гэж байгаа. Үүнд дүгнэлт хийгээд манай нам сонгуулийн саналыг гараар тоолох нь булхай луйврын үндэс болж байна. Тиймээс саналыг техникийн дэвшил ашиглан тоолох хандлага руу орох хэрэгтэй гэдэг зөв шийдэлд хүрсэн. Ингээд л Сонгуулийн хуулийг шинэчлэн баталчихаад дараа нь өөрсдийнхөө зөв гаргасан шийдэлд эргэлзэж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл (МАН). “Өнөөдөр” сонин, 2013 оны №12.
Зочин · 2013/06/19
*****uudshdee