Дэлхийн шилдэг сургуульд үнэгүй сурах өрсөлдөөн эхэлжээ
2013/06/19
Сүүлийн үед оюутнууд сурлагаараа өрсөлдөх болсон байна. Учир нь онц сурсан оюутнууд 70 мянгын тэтгэлгээ 70 хувийн нэмэгдэлтэй авдаг болсон. Дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг 100 сургуульд оюутнууд өөрөө тэнцсэн тохиолдолд төлбөрийг нь төрөөс даахаар зарлиг гаргасан. Дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр нь өндөр байдаг. Тэр бүр оюутнууд сургуульд нь тэнцсэн ч төлбөрөө төлөх амаргүй. Тийм учраас оюутнууд улс орондоо хэрэгтэй мэргэжлээр дэлхийн шилдэг их сургуулиудад суралцахын тулд өөрийн чадлаар тэнцэж, төрийн зардлаар суралцахын тулд одооноос бэлдэх ёстой гээд хичээлдээ анхаарч эхэлжээ. Энэ ч залуу хүмүүст том боломж шүү.