Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчЛ.Эрхэмбаяртай ярилцлаа.

АН Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын зургаан сайдыгчөлөөллөө. Цаашид АН ямар бодлогобарин Засгийн газарт ажиллах юм бэ.Ардын намтай хамтарч ажиллаад үзлээ. Эцэст нь Засгаас гаргалаа. ГэсэнчМАН-ынхан зургаан сайдаа маш сайн ажилласан гэж дүгнэсэн…

-Ардчилсан намын ҮЗХ-ны шийдвэр гарахдаа 2016 оны сонгуульд ард түмнээрээ шууд дүнгээ тавиулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийн энэ байгаа шиг өөх ч биш булчирхай ч биш хамтарч байгаа дүр эсгэхээ бол,ё гэж үзсэн. Тиймээс бид АН 2012 онд сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллана. Уг “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр нь асуудлыг дөрөвхөн жилээр харах нь оновчтой биш гэж үзээд ядаж найман жилээр асуудалд хандъя гэж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байсан. Мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа газрууд бий. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 30 жилийн хугацаанд анх удаа эрчим хүчний үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлж чадсан. 10 жилийн хугацаанд барьсантай тэнцүү хэмжээний автозамыг хоёрхон жилийн дотор барилаа. Жилийн 18-20 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийг найман хувь болгон ипотекийн зээлийг босгож чадлаа.

Монголын бүх үеийн Засгийн газар дотроос анх удаа эдийн засгаа солонгоруулах, өөрсдөө эдийн засгаа босгож үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр бодитой алхмуудыг хийлээ. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд маш том дэд бүтцийг бүтээн байгуулж чадсан гэх мэтээр нүдэнд үзэгдэж гарт баригдах ажлуудыг хийсэн нь Ардын намаас ялгарах томоохон бодлогын концепцын ялгаа юм. Тиймээс энэ бүгдийгээ цаашид манай нам үргэлжлүүлнэ.

Гэхдээ өргөс авсан юм шиг гэнэтхэн хоёр жилийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Тэр ч утгаараа “Монгол хүн-2020” хөтөлбөр хүн бүрийн сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь үнэн.

Тиймийн тулд цаашид энэ бүгдийгээ сайжруулах үүднээс хичээнгүйлэн ажиллах болно. Хоорондоо эв нэгдэлтэй, сахилга баттай байхыг хатуу баримтлан ажиллана.

Гэхдээ АН-ынхан өөрсдөө гуйж оруулчихаад хүн чанаргүй зан гаргалаа гээдбайгаа шүү дээ?

-Монголын парламент зөв зүй тогтол руугаа орж байна. АН хамтарсан гэрээгээ цуцалж томоохон сөрөг хүчинтэй боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаас харахад нэг их туньсан, гомдсон зүйл хэлж байна лээ. Үүнийг нь харахаар АН-ынхан хүн чанаргүй, увайгүй зан гаргаад багаа хуулж хаясан юм шиг ийм байдлаар асуудалд хандаад байна. Гэхдээ энэ нь аль аль талдаа улс төрийн төлөвшил ямар байгааг харуулсан хэрэг л дээ. Бид бурхан шиг гэгээрсэн цэвэр цэмцгэр хүмүүс биш. Ардын намынхан ч ялгаагүй. Нам гэдэг чинь хүмүүсийн нэгдэл.

Энэ нийгмийн байгаа дүр төрх, толь нь бид тул хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав дээ. Өнөөгийн энэ нөхцөлд хэн хэнээсээ тасраад илүү гарчихсан юм алга. Харин дээр хэлсэнчлэн илүү бодлогыг АН гаргаад ажилладаг. Энэ бүхэн нь нүдэн дээр ил харагдаж байгаа зүйл. Ардын нам 1990 оноос хойш бодлогын чанартай нийгмийг урагш нь хөтөлсөн зүйлийг хийгээгүй. Н.Энхбаярын засаглалын үед ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн. Энэ бол Н.Энхбаярын л гавьяа. Өөр нэг зүйл нь С.Баярын Засгийн газрын үед хөдөө аж ахуйн ганц салбар тэр дотроо газар тариаланд Атрын гуравдугаар аяныг эхлүүлэн тодорхой хэдэн компанид төрөөс дэмжлэг үзүүлсэн. Өөр гялайж гялтайх томоохон ажил Ардын намд үнэхээр байдаггүй. Ийм л бодлогын хоёр том эрс тэс ялгаатай, хөгжлийн төлөө тавьж буй концепц нь эрс тэс ялгаатай намууд юм.

Та АН, МАН-аас бодлогын хувьд тэс ондоо орон нутгийн автозам, “Гудамж”төслийг гардан гүйцэтгэсэн гэжхэллээ. Гэхдээ Ардын намын зүгээс бондынмөнгийг дэндүү үрэлгэн зарсан гэж шүүмжлээд байгаа?

-Аливаа юмыг бодитой ярих ёстой. Ардын нам 2008-2012 онд хоёр их наяд төгрөгийг ард түмэнд 1.5 сая төгрөг болгон тараасан. Тэндээс гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ганц ч зүйл үлдээгүй. Тэр нь хувцас хунар, өмсөж зүүх зүйл болоод дууссан. Эцэст нь нийгэмд ажил хийхгүйгээр 21 мянга, 123 мянган төгрөг авч болдог гэсэн буруу жишиг тогтоосон. Энэ орчлон дээр ямар ч хүн дөрвөн мөч нь хөдөлж эрүүл саруул байгаа бол хөдөлмөрлөх л ёстой. Хөдөлмөрлөсөн хөлснийхөө хүчээр амьдрах хэрэгтэй. Харин ахмадууд болон хүүхдүүдийн асуудал бол арай өөр зүйл. МАН 2008 онд хавтгайрсан халамж тараах амлалт өгснөөрөө өнөөдрийн эдийн засгийн хямралын эх үүсвэрийг тавьсан. Тэрийг нь өнөөдөр бид төлж байна. Тухайн үед азаар нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч, зэс, алтны үнэ нэмэгдэж, Австралид үер болж манайхаас нүүрсээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн үе буюу 2010, 2011 онуудад эдийн засаг 17.6 хувь хүртэл өссөн. Эдийн засаг ингэж өсч байхад хэчнээн зуун тэрбумаараа татварын орлого давж байсан. Энэ бүхнээрээ баялгийн сангийн хуримтлал бий болгохын оронд бүгдийг нь бэлэн мөнгө болгон тарааж дууссан. Эдийн засгийн энэ өсөлттэй үед Эрдэнэтийн татварын орлогоос урьдчилан 200 сая ам.доллар авч мөн л тараасан. Мөн Айвэнхоу майнзтай гэрээ байгуулж Оюу толгойг хөдөлгөхдөө 350 сая ам.доллар авч тараасан. Түүнчлэн Чалкогоос 250 сая ам.доллар авч тараасан. МАН-ын хийсэн ажил бол ердөө л олсон бүх гэнэтийн ашгийг тараах байсан. Тэр ч бүү хэл ирээдүйгээсээ зээлж тараасан юм. Ингэж л Монгол Улсыг дампууруулсан. Одоо л төсвөө хумья, буруу бодлого явуулж байна гэж их сайхан шүүмжилж байна. Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд ийм зүйл ярьж битгий жүжиглэ. Өмнө нь та нар ямар сайхан алтан үеийг ийм болгочихоод өнөөдөр юу яриад байгаа юм бэ. Нэг их ухаантай юм шиг зүйл яриад байдаг. Үнэндээ эдийн засгийн хямралын эхлэлийг та нар л тавьсан шүү. Ирээдүйгээ харсан юм бол зах замбараагүй яах гэж мөнгө тараасан юм. МАН-д ямар ч бодлого байхгүй. АН бол харин эсрэгээрээ нэг сая төгрөгийн эрдэнийн хувьцаа тараасан. Ямар ч бэлэн мөнгө яриагүй. АН иргэн бүрт Эрдэнэс Таван толгойгоос 1072 хувьцаа эзэмшүүлсэн.

Үнэндээ бол иргэн бүрийн 1072 хувьцаа ямар ч хөдөлгөөнд ороогүй, амьгүйбайсаар байгаа. 1072 хувьцаагаахаана байгааг ч мэдэхгүй хүмүүс Монголоордүүрэн алхаж байна?

-Үүнийг үнэ цэнд ортол нь бид явна. Бэлэн мөнгө гэдэг их амархан ч ардаа их гай дагуулдаг гэдгийг бид харлаа. Түүгээр нь ард түмэн баяжаад юу олсон юм. Ард түмэнд юу ч үлдээгүй. 1072 хувьцааг үнэ оруулахын тулд АН цаашид ч явах болно. Өнөөдөр орон нутгийн Таван толгой гээд Өмнөговийн Таван толгой бий. Тэндээс хүн бүр нэг сая гаруй төгрөгийн хувьцааны ашиг хүртсэн байна. Нутаг орноо хөгжүүлэхийн тулд 103 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэгэхээр төрийн өмчит компани иргэддээ үнэ цэнтэй хувьцаа өгч орон нутгаа хөгжүүлж болдог жишээг гаднаас биш дотроосоо эр. Өмнөговийг хар. Тиймээс Эрдэнэс Таван толгойн 51 хувь нь төрд байгаа. Тэр 51 хувь дотор чинь иргэн бүрийн 1072 хувьцаа яваа. Гэтэл МАН 17.6 хувийн эдийн засгийн өсөлт дээр нэмэх нь бөөн өр тавьж бэлэн мөнгө болгон тараасан. Үүнийг бодлого гэхгүй.

Нөгөө талдаа биднийг шүүмжилцгээ. Бидэнд дутагдалтай, буруу хийж байгаа зүйл, боловсон хүчний асуудал санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байгаа гэх мэт зүйлс бий. Үүн дээр би шүүмжлэлтэй ханддаг. Албан тушаал авангуутаа их зан гаргаад пээдийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой.

Хариуцлагаа тооцох байх л даа. Гэхдээ 25 жилийн өмнө АН-д байсанР.Гончигдорж, Д.Дорлигжав тэргүүтэйхүмүүс өнөөдөр залуучууддаа зайгаатавьж өгөхгүй байна. Намдаа салхи савир оруулж, шинэ цус сэлбэхгүйбайнагэдэг шүүмжлэл байдаг шүү дээ. Эхлээд ажил хийлгээд үз. Дараа ньхариуцлагаа тооц гэсэн зарчмаарявах ёстой гээд байгаа?

-Ярьсан хэлсэн, туулаад ирсэн замнал нь ямар байдаг юм. Хэн нь ямар амжилттай явна, хэн нь буруу яваа гэдгийг иргэд өөрсдөө дүгнэдэг. 1990 онд манай намд явж байсан хүмүүсийг бүгдийг нь сайн, бүгдийг нь муу гэж хэлэхгүй. Мэдээж сайн яваа хүн нь сонголтоороо гараад л ирдэг. Ард түмэн өөрсдөө сонгож гаргачихаад энэ хүмүүс байсаар байна гэж ярьж байгаа нь нэг талдаа өрөөсгөл юм. Ли Куан Ю гээд Сингапурын ерөнхийлөгч байсан даа. Тэр хүн 30 жил энэ улсыг босгох гэж явсан. Хэрэв манайд байсан бол буг боллоо гэж энэ хүнийг хэлэх нь байна, тийм үү. Тэр хүн үнэхээр ажилласан. Азийн болон бусад орнуудын улстөрчдийн жинхэнэ карьер 50 наснаас эхэлж байна. Манай энэ улстөрчид чинь дөнгөж 50 гарч байгаа. Уг хүн нь үнэхээр буруу зүйл хийсэн бол манай нам ч гэсэн өмөөрч хамгаалаад явахгүй. Хуулийн дагуу явах ёстой. Тиймээс зөв яваад зорьж чадвал бүх хүнд боломж бий. Би гэхэд л багийн даргаас эхлээд бүхий л ажлыг хийсэн. Энэ залуучууд юу ч хийгээгүй мөртлөө газрын дарга болно гэдгээ болих хэрэгтэй. Нэг зүйл дээр аль намынх байх нь хамаагүй залуусыг шүүмжилж байгаа. Багаас нь ажлыг хийж үз гэдэг юм. Газрын дарга, албаны дарга, тэнд дарга болно гэдэг зүйлийг хүлээж авах дургүй. Тийм зүйл гэж байдаггүй юм. Гудамжинд явж байгаад яамны Төрийн нарийн бичгийн дарга болдог асуудал АН гэлтгүй МАН-д байна.

Улс төрөөр жаахан танигдаад ирэхээрээ албан тушаал авдаг энэ том эндүүрлийг нийгэм даяараа болих ёстой.

Сүүлийн үед олны анхааралд орсон нэг асуудал бол мэдээж Ерөнхий сайдЧ.Сайханбилэгийн зүгээс АН-ындарга З.Энхболдод хүргүүлсэн мэдэгдэл. Гэвчодоо нам гүм болчихлоо. АН-ын дарга нь Ерөнхий сайдаа хийхүү, Ерөнхийсайд нь АН-ын дарга болох уу гэдэг асуудал одоо ч асуултын тэмдэгтэйхэвээр байна. Үүн дээртайлбар өгөөч?

-Манай нам нэгдүгээрт олонхи болоогүй. Хоёрдугаарт манай намын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалт огт байхгүй. Хэнийгээ намын дарга болгохыг бид улс төрийн нөхцөл байдлаа үнэлж шийдвэрлэх болохоос хэн нэгэн хүний саналаар асуудал шийдэгдэхгүй.

Ерөнхий сайдын тавьсан энэ санал бол хариуцлага муутай зүйл болсон. ҮЗХ-ны гишүүн Ч.Сайханбилэгийн хувьд энэ саналаа Ардчилсан намд тавьж болох юм. Гэхдээ болохгүй.

– Юу гэсэн үг вэ?

– ҮЗХ-г хуралдуулах эрх зүйн субъект бол зөвхөн намын дарга. Эс бөгөөс ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зураад ҮЗХ-г хуралдуул гэсэн шаардлага тавьсан нөхцөлд намын дарга 14 хоногийн дотор ҮЗХ-г хуралдуулдаг. Өөрөөр 226 ҮЗХ-ны гишүүн тус бүрдээ Ч.Сайханбилэг шиг санал гаргаад байвал яах юм. Гуравдугаарт, ҮЗХ-ны гишүүн Ч.Сайханбилэг санал гаргаж болохоос биш Ерөнхий сайдын хувиар Ардчилсан намын асуудалд ордог нь буруу. МАН-ынхан үүнийг шүүмжлээд байгаа нь үнэний ортой. Ерөнхий сайд АН-ын ҮЗХ-г хуралдуул гэсэн санал тавина гэдэг чинь жинхэнэ утгаараа нам төрийн ажил холилдоно гэсэн үг. Тиймээс Ч.Сайханбилэг ядахдаа АН-ын ҮЗХ-ны гишүүний хувиар саналаа гаргаж болох байсан тул үүнийг авч хэлэлцэх шаардлагагүй. Дүрмээрээ ямар ч боломжгүй.

Өвөл АН-ын дарга фракцгүй нам боллоо гэдгийг албан ёсоор зарласан. ГэтэлМАН-ын зургаан сайдыгчөлөөлснөөс хойш танай намынхан фракцаараахуралдаад завгүй байх шиг байна лээ. Энэ фракц гэдэг зүйлээхэзээ болих юм?

-Фракцаараа нийлээд явж байгааг чи яаж мэдсэн юм.

Төрийн ордонд явж байхад нүдэн дээр дэндүү ил байгаа зүйлийг бүгд л харжбайна?

-Фракцгүй Ардчилсан нам болсон гэдгийг Б.Наранхүү гишүүнийг янз бүрийн фракцийн хүмүүс нийлээд дэвшүүлж байгаагаас харж болно.

-“Нэг ардчилал”-ынхан дэвшүүлсэн байна лээ…

-Тухайн асуудлаар санаа бодлоо нэгтгэхийг үгүйсгэх аргагүй. Фракцгүй Ардчилсан нам гэж зарласан нь нийт намын гишүүдээ нэг болгох, нэг зорилгын төлөө явах, фракц гэж дэвэргэхгүй байх бодлого юм. Нэг намын төлөө, нэг зорилгын төлөө хамтраад явах нэг алхам нь фракцгүй Ардчилсан нам болох байсан. Тэр нь ч бас харагдлаа. Үүнээс гадна Засгийн газрын асуудал болон бусад асуудлууд дээр Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээ дагаад явж байна. Нам нь нам шиг байж улс төрийн хариуцлагаа хүлээх ёстой. Намын гишүүдийн дэмжлэгийг авч улс төрийн томоохон албан тушаалд томилогдчихоод намаа нулимаад байдаг хүмүүстэй бид хатуухан ярина.

Төрийн дээр нам сандайлсан байна гэдгийг Ардын намынхан хэлж байсан.УИХ дахь бүлэгтээ хүртэл үүрэг өгчбайна гэж шүүмжилсэн?

-Ардын намынхан Засгийн дээр нам гараад сандайлчихлаа гэж яриад байгаа. Ингэж тогтсон чиг хандлага руу явж байгаа нийгмийн тархийг буруу угааж улдан чангааж болохгүй. Бид бүлэгтээ үүрэг өгдөггүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ үүрэг өгсөн. Үүнийг мушгиад байх шаардлагагүй. Аливаа парламентын засаглалтай улс оронд аль нам олонхийг бүрдүүлж байгаа нь Засгийн газрын гишүүдээ томилж, нам нь чиглэлээ өгдөг дүрэмтэй. Ардчилсан намын дүрэмд хоёр сайд солилоо гэхэд намын Гүйцэтгэх зөвлөлөөр орно гээд байгаа. Бусад орнууд ч гэсэн ялгаагүй тийм зарчмаар явж байна. Өнөөдрийн бодит байдлыг ард түмэнд буруу тайлбарлаж парламентын тогтолцоог буруу ойлгуулж байгаа нь нийгэмд маш сөрөг нөлөөтэй. Урагшаа явж буй нийгмийн нийт массын сэтгэлгээг буруу чиглэл рүү гацааж байна. Ардын нам аливаа зүйлийг улдан чангаадаг шүү дээ.

Танай намын залуус намаа шинэчилнэ гээд хурал дээрээ хүртэл лоозонбарьж орж ирж байсан. Намын бодлогошийдвэр буруу яваад байна гэдэгзүйлийг мэдэгдэж байсан даа…

-Намаа шинэчилнэ гэсэн залуус нэлээд олон шаардлагыг намд тавьсан. Тэндээс нь авч анхаарах зүйл байсан. Өмнө нь намаар яригдаж амьдрал дээр хэрэгжүүлэхэд түвэгтэй зүйлс ч мөн түүн дээр нь байна лээ. Ер нь асуудлаа тавих нь зөв. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал гээд тодорхой зүйлсийг анхаарч байж намын удирдлагууд шийдвэрээ гаргадаг. Намын удирдлагууд шийдвэрээ гаргасан байхад санал тавьсан хэдэн хүн болон өөрсдийгөө хөдөлгөөн гээд зарласан хүмүүст таалагдаж болно. Эсхүл таалагдахгүй байж болно. Эцсийн бүлэгтээ намынхаа төлөө явах ёстой. Таалагдахгүй бол тэмцдэг байж болно. Гэхдээ нам нам шиг байх хэрэгтэй. Би тэдгээр залууст “Наад шаардлагаас чинь авах ч юм байна. Авахгүй ч юм байна. Таалагдахгүй бол та нар өөрсдийнхөөрөө бай. Суулт хийж болно. Тэмцэж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж болно. Тэр бүгдийг чинь бид хаахгүй, чөлөөтэй. Гэхдээ үүнээс чинь намын удирдлага айхгүй. Тэр дундаа намын ерөнхий нарийн бичгийн дарга айна гэж байхгүй” гэдгийг хэлсэн. Ер нь намын удирдлагын хэмжээнд яаж явах ёстой тэр хэмжээгээр нь явна. Харин үүгээр шантаажилна гэж байхгүй. Эрхэмбаяр намайг үүгээрээ айлгаж, шантаажилж, буулт хийлгэнэ гэж байгаа бол үгүй. Тийм юм байхгүй гэдгийг хэлмээр байна гэдгийг ч хэлсэн.

Засгийн газраас оруулж ирсэн асуудлуудаа Их хурал нь гацаадаг гэсэншүүмжлэл бий. Таван толгойн асуудалорж ирэхэд Их хурал нь ажлын хэсэгбайгуулж дүгнэлт гаргуулан эргүүлэн татуулсан. Саяхан гэхэд Засгийнгазраасвекселийн бичгээр компаниуд хийсэн ажлынхаа хөлсийг өгөх гэхэд Их хуралмөн л ажлын хэсэгбайгуулаад хойшлуулчихлаа. Их хурал, Засгийн газар ньхоёр тийшээ хараад суусаар байх юм уу?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын хувь заяатай холбоотой энэ асуудлаар Монголын ард түмний 100 хувийн өмч байгаа Эрдэнэс Таван толгойг, Монголын ард түмний нэг хувийн ч өмчлөлгүй болгох эрх байхгүй. Таван толгой гэдэг чинь зургаан тэрбум тонны нөөцтэй Монголын ард түмний баялаг. Ерөнхий сайд намтайгаа, УИХ-тайгаа ярихгүйгээр иймэрхүү шийдвэр гаргаж болохгүй. Цаашид гэнэтхэн оруулж ирдэг байж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Векселийг манай УИХ-ын гишүүд судалсан. Дэндүү улс төржсөн энэ Засгийн газрын үед хийлгэсэн ажлаас илүү 2004-2012 оны асуудлууд ч их орсон байна лээ. Тухайн үеийн Засгийн газруудын бантагнуулсан зүйлс их орж, улс төрийн өнцгөөс асуудлыг шийдсэн асуудал байгаа юм билээ. Эрх зүйн хувьд вексел гэдэг чинь төсөв гэсэн үг. Вексель бол төсвөөр хийгддэг тул сүүлд нь төсөвт тавигдаж байж төлөх тул Их хурал ядаж юун дээр өгч байгаа вэ гэдгийг харах эрхтэй. Тэр талаасаа асуудалд хандаж байгаа юм билээ. Векселийг гаргах нь зөв. Ажлаа хийсэн компаниудад мөнгийг нь өгөх нь зөв. Ялангуяа 2012-2015 оны хооронд хийсэн баасыг Засгийн газрын цэвэрлэх ёстой. Хүнээр юм хийлгэсэн бол өгөх ёстой.

Тэгэхээр өмнөх Засгийн газрын үед хийгдсэн ажлынхаа хөлсийг өгч болохгүйгэсэн үг үү. Хэтэрхий амиабодсон зүйл болчих гээд байгаа юм биш үү. ӨмнөхЗасгийн газруудад АН эвслийн Засгийн газар байгуулаад оржл байсансанагдах юм. Таны яриагаар бизнесийн салбарынхныг ялгалаа гэж ойлгохболов уу?

-Гарцаагүй хийсэн ажлыг өгөх ёстой. Өгч болохгүйгээр хийсэн ажлууд бий гэж зарим гишүүд үзэж байгаа юм билээ. Түүнээс тэр, энэ Засгийн газрынх гэдэг нь чухал биш. Танилцуулгыг хараад асуудлыг хурдан шийдээд явчих байх. Гэхдээ аливаа зүйл хяналттай байх нь зөв. Хичнээн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа зүйл.

Ирэх намар Таван толгойн асуудлыг дахин өргөн барих байх. Таван толгойгхэзээ шийдэх вэ. Оюу толгойнхөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

-Оюу толгойн хөрөнгө оруулалт энэ намраас орчихно. Үүн дээр Монгол Улс олон улсын өмнө нэр хүндээ авч гарахын тулд ихээхэн уян хатан хандаж байгаа. Нэг ёсондоо буулт хийсэн гэж ойлгож байна. Тиймээс Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд явах нь тодорхой.

Таван толгойн хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөл хэтэрхий нэг талыг барьсан гэдэг дээр хувь хүний байр сууринаас хандахад ч мэдрэгдэж байгаа юм. Яахаараа 60 жилээр нэг компанид 51 хувийг нь өгөөд нөгөөд нь 49 хувийг нь өгдөг юм бэ. 2-3 метр хөрс хуулаад эксковатороор ачуулах зүйл дээр тийм ч их хөрөнгө орохгүй. Манай намын Гүйцэтгэх зөвлөлөөс 51 хувь нь төрд байх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс бусад улсуудтайгаа хурдан хугацаанд тохиролцожэнэ төсөл яваасай гэж бодож байна. Үүнийг явуулах хэрэгтэй. Явуулахын тулд АН зүтгэнэ.

“Өдрийн сонин”    Э.ЭНХБОЛД