7 сарын 1 буюу эс мартагдах өдөр
2013/06/30
Таван жилийн өмнөх энэ өдөр монголын түүхэнд “Цуст мягмар гараг” нэрээр үлдэж хоцорсон юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шаралхсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан эцэстээ монголын түүхэнд байгаагүй хүчирхийлэл болон хувирсан билээ.
2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын төв байрын урд талд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Энэхүү жагсаал цуглаан удалгүй олон нийтийг хамарсан томоохон үймээн самуун болон өрнөж, хяналтаас гарах үед цагдаагийн хүчний эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Үймээн дэгдээгчид улмаар МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын Төв өргөөний зарим хэсгийг шатааж эхэлсэн бөгөөд тэнд байсан театр, музей болон уран зургийн галлерей зэрэг түүх, соёлын олон үнэт зүйлс шатсан билээ.
Энэхүү үймээний үед таван хүний амь үрэгдсэн бөгөөд олон зуун мянган хүн гэмтэж бэртэж, 700 гаруй хүнийг баривчилсан байдаг.Н.Энхбаяр тухайн үед Ерөнхийлөгч байсныхаа хувьд асуудлыг тайван замаар, эв зүйгээр, үймээн самуунгүй шийдэхийг чармайж, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нарт үүрэг өгч зөрчилдөөнийг тайвнаар шийдэхийг анхааруулж байжээ.
Гэвч тэдний хэн нь ч үүсээд буй үймээн самууныг дарж чадахгүйгээ илэрхийлсэн байна. Иймээс тэр орой нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д Онцгой байдал зарлахыг хүссэн шийдвэрээ илгээжээ. УИХ түүний саналыг хүлээн авч 7 дугаар сарын 2-ны шөнийн 00 цагаас Онцгой байдал зарлав.
Онцгой байдал зарласан гурван өдрийн турш Ерөнхийлөгч Н.Энхбаяр улстөрийн намуудын удирдлагуудтай Төрийн ордонд тогтмол уулзалдан, үүсээд буй зөрчилдөөнийг шийдвэрлэхийг уриалж байсан байдаг.
Үймээн самуун болсоны дараах өдрүүдэд улс төрийн намын удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Н. Энхбаяр олон нийтэд ил болгосон.
Протоколд тэмдэглэснээр тухайн уулзалтад оролцсон улс төрийн намуудын дарга нарын хооронд уг асуудалд өөр өөрсдийн байр суурийг хамгаалан ширүүн маргалдаж байжээ.
Протоколоос харахад ялангуяа жагсагчдыг хэн хэрхэн, яаж буудаж байсан талаар АН-ын дарга Ц.Элбэгдорж тодорхой мэдээлэлтэй байснаа тэрхүү уулзалт дээр тодорхой ярьж байсан байна.
Гэтэл 2012 оны хавар болсон ЦЕГ-ын хуучин удирдлагуудын дээрх үймээнтэй холбоотой асуудлаар болсон анхан шатны шүүх хурал дээр дээрх протоколд тэмдэглэгдэн үлдсэн Ц.Элбэгдоржийн ярьж хэлж байсан зүйл нотлох баримтаар огт сөхөгдөж яригдаагүй байна.
Иргэдийн яаж буудуулж амиа алдсан талаар Ц.Элбэгдорж яаж тийм сайн мэдэж ярьж байсан нь олон нийтийн онцгой анхаарал татдаг. МАН 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд УИХ-д үнэмлэхүй олонх болсон ч дээрх улс төрийн хүндхэн нөхцөл байдал дунд улс орны эрх ашгийг удирдлага болгож, хоёр намын амлалтыг хэрэгжүүлэх үүднээс АН-ыг шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахад хамтран ажиллахыг урьсан юм.
Тийнхүү Хамтарсан Засгийн газар байгууллагдсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н. Энхбаяр Ц. Элбэгдоржоос ганцхан хувийн саналын дутуугаар ялагдал хүлээсэн.
Хожим Н. Энхбаяр тус Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус болсон гэж мэдэгдсэн ч 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг давтахгүйн тулд томоохон асуудал болголгүй өнгөөрсөн байдаг.
2011 онд МАХН-ын удирдлага намынхаа ууган нэрийг сэргээнэ хэмээн Монгол Ардын Нам гэж өөрчлөхөд Н. Энхбаяр МАХН-ын нэрээ солихгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсож, улмаар Улсын Дээд Шүүхэд МАХН-ыг шинэчлэн бүртгүүлснээр МАХН, МАН гэсэн тусдаа улстөрийн хоёр нам буй болсон.
МАХН-ын гишүүд Н. Энхбаярыг намынхаа даргаар ажиллах санал тавьсан нь түүний удирдах ажлын туршлага чадвар, мэдлэг боловсрол, МАХН-ын төлөө олон жил зүтгэж байсныг үнэлсэн хэрэг байв. Тийнхүү МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох эрх зүйн боломж бүрдсэн юм.
Таван жилийн өмнөх энэ л өдөр цаг бусаар хорвоогоос буцсан таван залуугийн халуун амийг хэн ямар зорилгоор бүрэлгэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхой бололгүй тэр үеийн цагдаагийн удирдлагууд ял сонссоноор тэр аймшигт хэрэг замхран мартагдаж байна.
Гэхдээ монголын шинэ түүхэнд “хар өдөр”-өөр тэмдэглэгдсэн энэ өдрийг хүмүүс өнөөдөр ч санан дурсаж байгаа нь тодорхой. Аймшигт энэ өдрийг мартаж болохгүй. Мартагдах ч учиргүй. Буудуулж цусандаа хутгалдан амиа алдсан таван залуугийн алтан амь энэ өдрийг эгнэгт сануулсаар байх болно. Өнөөдөр долоодугаар сарын нэгэн.
Д.Түвшин
Эх сурвалж:
Зочин · 2013/07/01
Uduun hatgaj zohion baiguulsan Elbegdorj, Magnai, Batzandan nar ingeed darga tsergee hiigeed yavj baidag shudarga ardchilal gehuu???
Зочин · 2013/07/01
Nam nam gej xutsaad baitsgaaxiin mongolchuud bvgd adilxan sh dee
Зочин · 2013/07/01
yum boddoggu bish boddog l humuus bmaar.daanch shunaldaa diildeed odogiin iim bdald hurgej bgasht. tos dotroosoo untdug shig l.heleh ch ug oldku n.
Зочин · 2013/07/01
Yo vxtlee udvvlcheed xuvalz shig shimvvlcheed sarxaan enxbayriig umuursuur bga yaduu bodoltoi ***** ulsuudiig yana da ene xuvalznii xar gaigaar mgliin ard tvmen suxurch mulxux dere tulaa biz de odoo arai gej ****iig ni xusaj duusax gej yadaj bga elbegdorjiig demjeed ugciin orond darj avax geel vzed bx yumaa
Зочин · 2013/07/01
Enhbayriin buruu gej yu bhaw.harin elbegdorj bol buruutai.elbegdorj anh songuuliin alban yosnii dun garaagui bhad yalsan gej zarallaa gej buhimdan humuusiig talbai dr irehiig urialj bsan.getel say yaw.bas l songuuliin alban yosnii dun garaagui bhad uuriiguu yalsan gej zarlaad talbai dr bayraa hiileeshtee.manai mongolchuud uneg shig mar***hai boloodbnuudaa
Зочин · 2013/07/01
Ardchilsann namiihan 4 n zaluug buudtsiinbishuu.1 ni bol ardiin namiin bairand ugartaj nas barsan sanagdaj bna
Songogch · 2013/07/01
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалийн байцаагч нэг этгээд сонгуулийн тооллогын үеээр Батзанданг Батбаяр болгон уншсаныхаа шанд 300000 /гурванзуухан мянга шүү/ төгрөг авчаад эхнэртээ аваачиж өгсөн. /адгийн ******** мэдээж бүх мөнгөө аваачаагүй биз, 300-с ихиийг аваа байлгүй дээ/. тэгсэн чинь эхнэр нь тэр булай үйлдлийг нь сонсчоод с******** дээр ээ тулж байсан гэлцдэг. Ийм луйвар хаа сайгүй болсон нь үнэн шүү дээв луйвар болоогүй бол ийм явдал болох ч үгүй байсан
Зочин · 2013/07/01
ene chini zger enhbayriig omoorson um l garad bshdee buh uman deerne enhbayrin sain um hiisen ntr ch gjah shig
enhbayar · 2013/07/01
enhbayariin ****an ****, *****en *****nuudee hudlaa bitii ****ldaa. enhbayariin balgaar ene ****** samuun degdsen bizde