Энэ сэтгэлээ яах вэ?
2013/07/02
Базсан цаас дахин гүйцэд тэнийдэггүй шиг нэгэнт хууртсан сэтгэл минь дахин итгэл өгч чадахгүй нь ээ. Миний адил сэтгэлийн энэ зовлонг мэдэрсэн олон бүсгүйчүүд байгаа байх.
Нөхөртэйгөө суугаад 2 жил хүүгээ гаргаад 1 сар болж байна. Нөхөр маань намайг жирэмсэн болоод сар болж байхад баригдаж байсан юм. Тэр үед нь би хоносон буудлынх нь үүдэнд хүлээж байгаад газар дээр нь барьж авч байлаа. Араас минь үхэн хатан гүйж байсан энэ хүн намайг хуурчлаа гэж бодоход өөртөө үнэхээр гутарсан. Ёстой төсөөлж ч байсангүй гэдэг нь л болсон. Нөхөр маань бантсандаа тас тэвэрчээд тавихгүй уйлж гуйж зөндөө юм болсон. Тасарсан байсан янз бүрийн юм болоогүй гэж өөрийгөө өмгөөлж байсан. Эр хүн шиг ядаж үнэнээ хүлээчихгүй. Тэр үед би шууд салаад гадагшаа сургуульд явая гээд юм хумаа хөөцөлдсөн. Гэвч жирэмсэн болсон байлаа. Нас минь ч нилээн явсан байсан болохоор хүүхдээ гаргана л гэж бодсон. Тэгээд тэр хүнийг уучилсан. Одоо хамт амьдарч байгаа. Тэрнээс хойш нөхрийгөө хайрлах хайр минь хөрсөн. Урьдных шиг итгэж хайрлаж чадахгүй болсон. Байнга л утсыг нь шалгаад, дуудлага ирэхээр нь чих тавьж сонсоод л. Дотроо болохоор энэ хүн дахиад намайг хуурвал шууд сална гэж занаад л. Бурхан минь би хүнд муу юм ч санаж чаддаггүй байсан шүү дээ. Тэгтэл хажууд байгаа хань ижлээ ингэж муухайгаар бодоод байх юм. Бид 2 хувьд хэрүүл маргаан бараг гардаггүй. Өдий хүртэл нэг ч хэрэлдэж хэн нэгнийгээ янз бүрээр харааж байсангүй. Асуудал гарахад нэг нь туниад л нөгөө нь аргадаад л эвлэрдэг. Нэгнийгээ чи ч гэж хэлж чаддаггүй. Хайр өөрөө тэгсэн биз дээ гэх мэтээр ярьдаг. Манай хүн тэр үед маш их харамссан. Дахин янз бүрийн асуудал гаргаагүй. Гэвч би өөрөө болохгүй байна. Тэр хүнийг байнга хардаад байна. Мэдээж ил цагаан хардаад байдаггүй. Юу хийж байгаа бол энэ танихгүй дуудлага хэн юм бол намайг хуурсан байвал ингэж хэлнэ дээ, шууд сална гэх мэтээр өөрийгөө зовоогоод байх юм. Би нөхрийнхөө хуурсан тэр асуудлыг дахин нэг ч сөхөөгүй. Уучилсан бол уучилсан гээд мартахыг хүссэн. Гэтэл сэтгэл зүрх минь ялзарчихсан юм шиг муу муухай юм л бодоод байх юм. Энэ сэтгэлээ яах вэ? Хөөрхөн үрээ хараад ийм хоосон муухай бодлоосоо ичэх юм. Над шиг ийм байдалд орсон бүсгүйчүүд байвал сэтгэлээ хуваалцаарай…
жаргал · 2016/10/15
харин тийм ээ? энэ бас хувь хүний зан чанартай холбоотой байх. эмэгтэйчүүд бид нар чинь өгч ч чаддаг авч ч чаддаг хүмүүс. би бас өөрийгөө хараад хичнээн сайхан сэтгэлтэй хардалт, зовлонг мэддэггүй хүн байлаа. энэ хүн намайг ийм болгочихлоо. өөрийгөө ч танихаа болчихсон юм шиг санагддаг. том болох том хүний амьдрал ийм муухай байдаг юм байна гэж бодох юм. хагарсан цуурсан сэтгэл хүнийг дотроос нь идэж улмаар эмэгтэй хүний сэтгэлийн болон гаднаа илрэх гоо үзэсгэлэнг гутаадаг гэлтэй. тэгэхээр би өөрийгөө хайрла гэдэг л зарчим баримталдаг болсон. үнэхээр хэцүү бол хэдийгээр нөхөр чинь гэмшсэн ч энэ яьдал чинь намайг зовоогоод байна ангижруулаад өг гэж хэлээд үзээч. би бүр тэсэхээ болиод архи ууж тасраад зөндөө юм ярьсан бололтой харамсалтай нь юу ярьснаа ч санахгүй байгаа ч өглөө нь толгой хөнгөрсөн санагдсан. ямар нэг аргаар гаргах л хэрэгтэй.......
Зочин · 2013/08/06
taiwan uujuu bai busgui mini buhniig tegj muuhaigar harj bolohgui shuu. erchuud bugd adilgui . uneheer uhaarsan bol nohor chini chamaig hezee ch dahij huurahgui bh... nohor chini ur huuhedee amidralaa boddog l bol hezee ch dahij huurahgui ee
hot news · 2013/07/26
RlfoRu I truly appreciate this blog post.Much thanks again. Want more.
news · 2013/07/08
SJeQMx Very good post. Much obliged.
Зочин · 2013/07/08
tiim bodluudaa orhioo. tanai ger bvl ***n ger bvl bn. yg ene chigeere baigaarai. harin hardaj en ter bolood bwal en haritsaa chn vgvi bolno shvv. chi nuhurtuu vne tsenee ch aldah bolno.
Зочин · 2013/07/06
hunii bodliin huch gedeg aguu yum bdag daa.Nuhruu tegj bodoh tusam hezee negen tsagt huurah l bolno.Yunii turuund bodloo tsegtselj ali boloh uur yum bod.Surug bodluudaa orhi.Nadaas saihan hun oldohgui bi henees ch iluu gedgiig nuhurtuu medruulsen bhad er hun huurdaggui yum.Er hunii huurah ehner bidnees ih ***ltgaaldag gj bi boddog.Nuhurtuu udur bolgon shinehen anh taniltssan ue shigee bai.Bas nuhurguigeer amidralaa abaad yavah chadaltai gedgiig haruulj erch huchtei amidari.Tegehde hun bolgonii amidrald yanz buriin yum tohiolddog ter bolgoniig hen uhaa*****r shiidej bga ni c***al ehner hun emegtei hun ih uhaantai bh estoi gj bi boddog. Tanai ger buld az jargal husie.Uudrug uurtuu itgeltei amidraarai.
Зочин · 2013/07/06
би бас нөхөртэйгээ үерхээд 5 жил гэрлээд 2 жил гаран болж байна. нөхөр маань намайг жирэмсэн байхад анх хуураад өвчин авчраад баригдаж байсан. Баригдаад бүх үнэнээ хэлээд ахиж хуурахгүй гээд амлаад л байсан гэхдээ засраагүй ээ. Саяхан ахиж араар тавьж уулзах гэж хүлээж байгаад баригдаад одоо бид 2 ту******а 20 хонож байна. Баригдах тоолонд нь итгэл алдарч уур хүрээд, үзэн яддаг. Эр хүн хэзээч засардаггүй юм байна лээ. Хичнээн царай ******тай байсан ч явах хүүхэн олдоод байдагт л гайхааад байхын. Одоо надад ганцаараа байх сайхан л байна. Хардах бас араар тавьж байгаа болов уу гэж бодох хүн байхгүй. Эцэст нь аавдаа аминаасаа илүү байгаа 3хан настай охиноо бодоод жоохон хашрааж байгаад л буцаад ниилэхээр шийдсэн. Эрэгтэй хүмүүс биднийг яаж уйлж дуулж гуйж гүйж үхэх шахаж байж авч сууснаа мартчихдаг юм шиг байгаа юм. өөрт нь үнэтэй олдсноо байнга сануулж бай
Зочин · 2013/07/06
ene hun naag araar tavsn daa gej bodxoorl oorin erhgui hardaaad eldev busin ym bodj oori***** zovoogood hetsuun bnlee ta teghdee uulchilsn bol uuchilsn shig uuchlah hergtei bhaa huuhde bodood
uuchil · 2013/07/06
biich bas iim bdald orj bsan hed heden udaa gehdee uuchilj vr hvvhdee bodoh heregtei
egshig · 2013/07/06
ih bodood bval bodood bga yum chin chamd ergeed irne dee, tegdegiin gsn. tiimees oor ym bodoh ged hicheegeed uz dee.
Зочин · 2013/07/05
bi yg l chamtai adil hvtei suugaad 3 jil bolj bna ene hugtsaand namaig 3aas ilvv udaa huurj bsan barigdah bolgondoo uilj duuaad l guigaad 3 4 saraar holdoj hvrtel vzsen sehel awkuun bna lee odoo bid 2 1 ohintoi 11 sartai bid hondiirood 6n sar bolj bna setgel hordiin bna lee dahij chadahgvi niilehgvi gj bodoj bgaa naaduul chin dawarna bitgii itge ochnoon uuchilsan ch dahiad itgeh itgelgvi boldiin bna lee bolkuu bol sal
Зочин · 2013/07/04
Эрчүүд маш гэнэн учраас ****** хүүхнүүдэд татагддаг.Тиймээс тийм хүүхэнтэй нөхрөө хардсанаас илүү өөрийгөө маш сайхан болгож, амжилт гаргаж тэр хүүхний хажууд ямар хүн бэ гэдгээ үзүүл,эрт орой хэзээ нэгэн цагт нөхөр чинь чамайг алдахгүйн төлөө маш их санаа тавьж шан******** болно.Чи хамгаас агуу гэдгээ л харуул, бүү бухимд, бүү санаа зов, хамгийн гол нь чи өөртөө маш их гайхамшгийг бүтээж амжилтанд хүрэх нь чухал шүү.
Зочин · 2013/07/04
tanai nohor sain zaluu bn neg gargasan aldaagaa dahin gargahgvi bn gdg uhamsartai hvnii shinj sanaandgvi tiim zvil bolson baiwal yahuu tegsen zviliig hvndeer tusgaj awaad ymar olon jil eniigee hadgalj ****huulj bnaa iim olon jil bodood bhaar svvldee vildel bol garch hervvl vvsch nohroosoo ch dor zawhai zaidan hvntei uchrih wii dee odoo ved sain nohor vneheer ***or bolson tsag shvv uhamsartai zow setgeltei zow bodoltoi hvntei uchirsan bol teriigee hairlaj halamjlaad aldahgvig hichee tsaana chini boon hvvhnvvd nohriig chini otchihson l zogsoj bgaa shvv odoonoos ehleed sain hicheegeerei sain ezegtei sain eej baihiin toloo
Зочин · 2013/07/04
tuhain huneesee boloh baih daa uuchilsan n zuw bna gej bodoj bna .Nuhurtuu itgehguidee bish tsaana chin ter itgeliig ewddeg ger bul uimuuldeg humuus ih bolchood bna. manai nuhur neg udaa asuudald orj bsan l daa gehdee buh unenee helj bsn bich uuchilsan. gehdee uur shig chin dotroo bas aidastail baidag.YAmarch bsan ger buldee saihan dulaan uur amisgaliig burduuljl baih heregtei eregtei hun mash emzeg baidag
Зочин · 2013/07/04
Сүүлйин үед гэр бүлээс гадуурхи бэлгийн харьцаа маш их болсон харагдах юм. Хүмүүсийн ярьж байгаа зүйл нь хүртэл энэ тухай болчхож гэхэд хилсдэхгүй. Эр нөхрүүд нь хөдөө ажил гарлаа гээд л аальгүй хүүхнүүдээ дагуулаад хоногоор алга болцгооно. Нөгөө юмнууд нь ч гэж таарсан юмнууд байдаг ш дээ. Эрчүүд хэзээ ч эхнэрээсээ илүү бүсгүйтэй явдаггүй нь хамгийн үнэн шүү. Миний нөхөр нэг хүүхэнтэй орооцолдсон байсан, би түүнийг нь харсан. Ёоё хэлэх ч үг олдоогүй, газрын бэтэг шиг насхан, шөвгөр шар хүүхэн байсан гээч. Хараад л инээд хүрэх шиг, ой гутах шиг л болсон. Ийм хүүхнүүд чинь эрчүүдийн өмнө жүжиглэж, хүний нөхрүүдийг худлаа хэр нь магтаж тэгхээр цаад ************ эрчүүд нь онгироод хамаг мөнгөө үрдэг байхгүй юу. Тийм болхоор чиний хувьд энэ асуудал дээр маш тайван хандах хэрэгтэй. Өөрийгөө гоё, сэтгэл санаагаа өөдрөг байлга, нөхрөөсөө нууцаар хадгаламж үүсгэ, гэртээ сууж байх зав чөлөөгөө ашиглаад хэлээ сайжруул, аль болох өөрийгөө завгүй байлгаж хөгжүүлэх хэрэгтэй. Дараа нь яагаад ийм тэнэг залуугийн тэнэг үйлдлийн төлөө шаналж өөрийгөө зовоож байсан юм болоо гэж чи гайхах болно.
me · 2013/07/04
хэцүү л юм даа, хэрэв нөхөр чинь дахиж чамайг хуураагүй бол одоо ******хай бодлоос салдаа. Гэвч намайг хуурсан байвал тэгж хэлнэ дээ гэх мэтчилэн сэтгэлээ бэлдэж байгаа нь нэг бодлын зүгээр ч юм шиг. Ямар нэг ****** зүйл болоход чи сэтгэлийн бэлтгэлтэй л байна гэсэн үг. харин сэтгэлээ бэлдэнэ гэдэг нэь хардахын нэр биш. Хардалт энэ хоёр бол өөр өөр зүйл. Үүнийг л ялгаж салгаж ойлгоод өөрөө өөрийгөө тэр хар гэдэг зүйлээс аварах нь зөв байхдаа, би хааяа нөхөртөө найз залуул даа түүндээ гомдохоороо өөрөө зовохгүйн тулд нэг зүйлээр өөрөө өөртөө хүч сэлбэдэгийн. Бүсгүйчүүл та нарт ******хай санагдаж магадгүй лдээ, гэхдээ л надад асуудалд арай тайван хандах боломж олгодог юм. Би зүгээр нь энэ хүнээр тэжээлгээд олсон мөнгөөр нь өөрийгөө гоёоод өөрийгөө тордоод л суужийна. Энэ хүний яах нь надад падлий ч үгүй гэх маягийн юм бодоод хандахаар зэрэг өмнө нь асуудал болгоод л ******далцаад ч юм уу энэ хүн намайг хуурч байгаа болов уу гэх ю****** намайг зовоогоод байсан зүйлс энгийн зүйлс болон хувирдаг. Тэгээд л би хэрэггүй юманд сэтгэлээ зовоож өөрийгөө стрессдүүлэх хэрэггүй мэт санагддаг. Энэ бодол маань уур гарах үед хамт алга болчихдог нь л сайхан лдаа.
Зочин · 2013/07/04
ийм асуудал их гарах болжээ дээ Ер нь сэтгэл хоосорчихдог юм байна лээ. Гэхдээ л би одоо өөрийгөө засахыг маш их хичээж байгаа учир нь би хүүхдүүдээ л бодож байна даа. Аль болох бодохгүйг хичээж анх байсан сэтгэлээ дурсаижаа сэргээгээд хандаад байхаар гайгүй болж байгаа